ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхний хуучин гомдол сэдэрнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 05

Хонь

Ажил дээрээ удирдах чадвараа харуулах боломж гарна. Гэхдээ дарангуйлагч зан гаргах хэрэггүй. Хувийн амьдралд нь гэнэтийн үйл явдал тохионо. Удаан уулзаагүй хүнтэй таарна. Найз нөхөдтэйгөө ярилцаж, санаа бодлоо солилцоход тохиромжтой.

Үхэр

Санхүүгийн асуудлаа шийдэх, томоохон худалдан авалт хийхэд тохиромжтой. Ажлын байран дээрээ болгоомжтой байхад илүүдэхгүй. Хамтран ажиллагсдын зүгээс далд явуулга гарч болзошгүй. Романтик болзоонд явахыг од эрхэс зөвлөж байна.

Ихэр

Үйл явдлаар дүүрэн өдөр. Өөрчлөлтөд хурдан дасан зохицох шаардлага гарна. Таны уяан хатан зан чанар аливаа бэрхшээлийг даван туулахад тус болно. Ажил төрөлтэй холбоотой сонирхолтой санал ирж магадгүй. Эрүүл мэнддээ анхаараарай.

Мэлхий

Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй өдөр. Ажил дээрээ маргаанаас зайлсхийж, аливаа шүүмжлэлийг хэт ойр хүлээн авах хэрэггүй. Өнгөрсөн үед үлдсэн хүн холбогдож, бодолд автуулж магадгүй. Хувийн амьдралдаа өөрчлөлт хийхээс бүү ай.

Арслан

Хийж буй зүйлдээ бүрэн итгээрэй. Өнөөдөр хийх чухал яриа хэлэлцээ, уулзалтууд таны ирээдүйд нөлөөлнө. Таны дур булаам байдал шинэ харилцаа холбоо тогтооход тус болно. Аливаа ятгалгад өртөлгүй сэтгэл хөдлөлөө хянаарай.

Охин

Энэ өдөр ажил төрөлтэй холбоотой хүндхэн үүрэг даалгавар авч болзошгүй. Үүнийг шийдэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлаарай. Хувийн амьдралд нь бага зэргийн үл ойлголцол гарч магадгүй. Зардлаа тооцоолж, санхүүгийн асуудлаа шийдээрэй.

Жинлүүр

Шийдвэр гаргах гэж бүү яар. Ажил төрөлтэй холбоотой сонирхолтой санал ирж магадгүй. Зөвшөөрөхөөсөө өмнө сайтар бодож, тунгаагаарай. Гэнэтийн орлого орж ирж магадгүй. Харин үрэх гэж бүү яар.

Хилэнц

Анхаарал, сахилга бат шаардсан өдөр. Ажлын хуваарьт нь өөрчлөлт гарч болзошгүй. Хуучны гомдол дахин сэдрэх ч ач холбогдол өгөх хэрэггүй. Сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж, шаардлагагүй маргаанд оролцохоос татгалзаарай.

Нум

Энэ өдөр танд урам зориг орж, урагш тэмүүлэх хүсэл төрнө. Танилын хүрээгээ тэлснээр сонирхолтой боломжууд нээгдэнэ. Зөн совиндоо итгэж, сэтгэлээ илчлэхээс бүү эмээ. Аялал зугаалга хийхэд таатай өдөр.

Матар

Ажилдаа тууштай, хариуцлагатай байхыг од эрхэс зөвлөж байна. Хэт их ачааллаас болж алжааж магадгүй. Ойр дотнын хүмүүс нь танд гэнэтийн бэлэг барина. Харин санхүүгийн байдалдаа анхаарахад гэмгүй.

Хумх

Шинэ санаа, боломж нээсэн өдөр. Хамгийн гол зөв ашиглаарай. Ажил дээр нь гэнэтийн өөрчлөлт гарах ба ирээдүйд танд ашигтай байна. Хайртай хүнийхээ хүслийг сонсоорой. Танд эргэлздэг хүмүүсээс хол байхыг зөвлөж байна.

Загас

Сэтгэл хөдөлгөсөн үйл явдлаар дүүрэн өдөр. Хамт олонтойгоо харьцахдаа үнгээ сайтар бод. Үл ойлголцол гарч болзошгүй. Үдшийг тайван орчинд өнгөрүүлээрэй. Өнөөдөр зүүдэлсэн зүүд зөнтэй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top