ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн танихгүй хүмүүстэй бүү харьц

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 28

Хонь

Сэтгэл санаа романтикийг хүсэв ч амьдрал дээр өдөр тутмын ажлаа хийхээс өөр сонголтгүй. Багагүй хуримтлагдсан асуудлуудыг шийдэх гээд завгүй байх тул романтик бодлуудаа амралтын өдрүүд хүртэл хойш тавь. Хөдөлмөр бүхнийг ялдгийг санаарай.

Үхэр

Мягмарт шинэ ажил эхлүүлэх хэрэггүй. Энэ өдрийг тайван өнгөрүүлэхийг хичээгээрэй. Аливаа эхлэл гунигтайгаар төгсөж магадгүйг од эрхэс анхааруулж байна. Үүний оронд хамт олонтойгоо ярилц. Тэд үнэтэй мэдээллийн эх сурвалж.

Ихэр

Хичээл зүтгэл гаргахыг шаардана. Хамт олноосоо хоцорч байгаа тул анхаарлаа сарниулалгүй, ажлаа хий. Удирдлагадаа сайхан сэтгэгдэл төрүүлэх таатай мөч тохиогоод байна.

Мэлхий

Од эрхэс энэ өдөр туйлын анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Гудамжинд танихгүй хүмүүстэй аль болох харьцахгүй байх, бусдад гэр бүлийнхээ нууцыг дэлгэхгүй байхыг анхааруулжээ.

Арслан

Сэтгэл санаа ажлын бус байх тул маш их саад болно. Ажил их овоорч, шинэ үүрэг даалгавар авах ч ажлаа барьж авч чадахгүй. Харин гэртээ ахуйн ямар ч ажлыг амжуулж чадна.  

Охин

Удирдлагаасаа шинэ үүрэг даалгавар авахад бэлэн бай. Танд энэ ажил нь таалагддагаас гадна удирдлагатай ам зөрөхийг хүсэхгүй байгаа тул уян хатан байж, буулт хий. Энэ долоо хоногт хийх ажил их бий шүү.

Жинлүүр

Энэ өдөр таны бүтээмж туйлын муу байна. Ямар ч ажил барьж авсан дуусгаж чадахгүй. Од эрхэс танд алсын замд гарахаас татгалзахыг зөвлөж байна. Замд таагүй зүйл тохиож болзошгүй.

Хилэнц

Сүүлийн үед хатуу үг хэрэглэх болсон учир өнөөдөр илүү зөөлөн, уян хатан байхыг зөвлөж байна. Хамт олон нь таны өндөр дууг тэр бүр хүлээн зөвшөөрөхгүй. Хамт олны уур амьсгалыг эвдэхийг хүсэхгүй л байгаа бол хэлэх үгээ сайтар бод. Нэр хүндээ унагах хэрэггүй.

Нум

Сэтгэл зүйн байдлаа хяна. Сэтгэл хөдлөлөөсөө та өөрөө ч залхаж байгаа байлгүй. Мэргэжилтнүүдийн тусламжаас бүү татгалз. Эрүүл мэнддээ анхаар. Од эрхэс нөхцөл байдлыг хүндрүүлэх хэрэггүй гэж зөвлөж байна.

Матар

Гэрийнхээ уур амьсгал ямар байгааг анхаарч нэг үз. Танд таалагдаж байна уу? Асуудал байвал шийдэх цаг. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаарай. Танд сайн мэдэхгүй зүйл ч байж магадгүй.

Хумх

Хоосон мөрөөдлийн ертөнцөөсөө гарч, ажил болон гэртээ өөрийнхөө ажил, үүргээ биелүүлэх цаг болжээ. Ойр дотнынхон нь танд туслахад бэлэн ч таны өмнөөс ачааг нь хэн ч үүрэхийг хүсэхгүй.

Загас

Санхүүгийн асуудалдаа анхаар. Орлого, зарлагаа тооцоолж сурахгүй бол ноцтой байдалд орно. Зардлаа сараар нь тооцоолоход гэмгүй. Огт хэрэггүй худалдан авалтуудынхаа жагсаалтыг гаргаж үз. Дүгнэлт хий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top