Тайванийн эрх баригчид тус арлын газар тариалангийн салбарт ихээхэн хохирол учруулах болсон ногоо игуана гүрвэлийг устгахаар төлөвлөж байна.
Төв Америк, Карибын тэнгисийн орнуудаас Тайваньд нутагшуулсан игуана гүрвэлийн нүүдэл фермийн аж ахуйнуудыг ургац алдахад хүргээд байгаа аж. Анх гэрт тэжээх зориулалтаар авчирч байсан ногоон игуана гүрвэлүүд уртаараа хоёр метр, 20 кг жин татдаг тул арлын иргэд зэрлэг байгальд нь тавьж эхэлжээ. Хурдан өсөж үрждэг энэ төрлийн гүрвэлийн тоо толгой өдгөө 200 мянгад хүрээд байгаа гэнэ.
Тайванийн Ойн аж ахуй, байгаль хамгаалах агентлагийн мэдээллээр, 2024 онд 70 мянган игуана гүрвэлийг устгасан байна. Гэсэн хэдий ч нэг удаад 80 өндөг гаргах чадвартай гүрвэлүүд маш хурдан үржсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )