Үнэн ба зөв намын даргыг бүртгэхээс татгалзав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 20

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр (2025.01.20) боллоо.

Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс тайлбар гаргуулах хүсэлт ирүүлсэн албан бичгийн тухай хэлэлцэж, хариу хүргүүлэхээр тогтож, Иргэний хөдөлгөөний намын нэрийн өөрчлөлтийг бүртгэж, тус намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав.

Мөн Үнэн ба зөв намын дүрмийн өөрчлөлт болон намын даргыг бүртгүүлэх тухай өргөдлүүдэд тус тус хавсаргасан баримт бичиг хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр бүртгэхээс татгалзаж, шийдвэрлэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top