Ихрүүд түүхэнд байгаагүйгээр олноор төрж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 12

Сүүлийн жилүүдэд ихрүүд түүхэнд байгаагүйгээр олноор төрж, оргил үедээ хүрээд байна гэж судлаачид үзэж байна.

Дэлхий дахинд жилд 1.6 сая ихэр хорвоод мэндэлдэг байна. Өөрөөр хэлбэл 42 хүүхэд тутам ихэр төрдөг аж. Хожуу төрөлт, үр шилжүүлэн суулгах арга хөгжсөнөөр 1980-аад оноос хойших хугацаанд ихрүүд хорвоод мэндлэх тохиолдол нэмэгджээ.

“Human Reproduction” сэтгүүлд мэдээлснээр, сүүлийн 30 жилд бүх бүс нутагт ихрүүд маш олон тоогоор төрөх болжээ. Азид энэ үзүүлэлт сүүлийн 30 жилд 32 хувь, Хойд Америкт 71 хувиар өсжээ. Судлаачид 2010-2015 оны хооронд төрсөн ихрүүдийн талаарх 165 орны мэдээллийг цуглуулж, 1980-1985 оны түвшинтэй харьцуулан судалсан байна.

Өдгөө нэг мянган төрөлтөд ногдох ихрийн тоогоор Европ, Хойд Америк  тэргүүлж байна. Африкт ихэр төрөх явдал хамгийн олон тохиодог бөгөөд сүүлийн 30 жилд энэ үзүүлэлт өөрчлөгдөөгүй аж. Энэ нь хүн амын өсөлттэй холбоотой байх магадлалтай гэж судлаачид үзэж байна.

Дэлхий дахинд төрж буй ихрүүдийн 80 хувь Африк, Ази тивд ногдож байна. Оксфордын их сургуулийн профессор Кристиан Мондений ярьснаар, Африкт хоёр өндгөн эсийн ихрүүд төрдөг нь Африкийн хүн амын генийн онцлог гэнэ. Харин Европ, Хойд Америк болон Номхон далайн орнуудад ихэр төрөх нь нэмэгдэж байгаа нь үр шилжүүлэн суулгах, үр тогтоох зэрэг нөхөн үржихүйн тусламж 1970-аад оноос хойш нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна.

Сүүлийн үед ихэр хүүхэд төрүүлэх нь нярайн эндэгдэл гарах, дутуу төрөх, хүндрэлтэй төрөх зэрэг эрсдэл дагуулж эхэлсэн тул нэг төрөлтөөр нэг хүүхэд төрүүлэхэд илүү ач холбогдол өгч байна гэж профессор Монден онцолжээ.

Дэд Сахарын Африкт жилд 200 мянган ихрийн өрөөсөн ой хүрээгүй байхдаа энддэг байна. Хэдийгээр баруунд ихэрлэх тохиолдол Дэд Сахарын Африкийн түвшинд ойртож байгаа ч эндэгдлийн түвшин маш их ялгаатай байна. Ирээдүйд Энэтхэг, Хятад улс ихрийн тоогоор тэргүүлэх төлөвтэйг судалгаа харуулжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(203.91.115.52) 2021 оны 03 сарын 19

Хиймлээр үр суулгуулахдаа л хоёр болгуулаад байгаа шүү дээ ... байгалийн хуулийг зөрчих нь юунд хүргэх бол доо

0  |  0
Эм тариа(66.181.190.116) 2021 оны 03 сарын 15

Эм тариа, ялангуяа вакцин нөлөөлж байгаа гэсэн үг

0  |  0
Top