Дэлхий даяар 770 сая хүн уншиж, бичиж чаддаггүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

Дэлхийн даяар 770 сая гаруй насанд хүрсэн, 126 сая залуу хүн энгийн өгүүлбэр уншиж, бичиж чаддаггүй гэж ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азуле Марракеш хотноо болж буй насанд хүрэгсдийн боловсролын асуудлаарх олон улсын бага хурлын үеэр мэдэгджээ.

Тэрбээр энэхүү дэлхийн хэмжээний бага хурал нь олон улсын хамтын нийгэмлэгийн хүчийг нэгтгэн, насанд хүрэгсдийн боловсрол эзэмших эрхийг дэмжих замаар ногоон шилжилтэд хүрэх НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод хамтран хүрэх саналыг дэвшүүлж байна гэж онцолжээ. Одри Азулегийн хэлснээр, дэлхийн даяар 770 сая гаруй насанд хүрсэн, 126 сая залуу хүн энгийн өгүүлбэр уншиж, бичиж чаддаггүй гээд тэдний гуравны хоёр нь эмэгтэйчүүд байна.

Бага хурлыг Мароккогийн хаан VI Мухаммедийн ивээл дор тус улсын Засгийн газар ЮНЕСКО-той хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top