Чөлөөт бөхийн УАШТ: Эхний өдөр финалд шалгарсан бөхчүүд

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 20

2025 оны чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн (УАШТ)-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн дөрөв, эмэгтэйчүүдийн гурван жингийн барилдаанууд явагдаж, медалийн эзэд тодрох билээ.

Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 57 кг-д “Төгс” дэвжээний бөх 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнх-Эрдэнэ, Монголын чөлөөт бөхийн холбооны тамирчин 23 хүртэлх насныхны Монгол улсын аварга С.Жигүүр нар финалдлаа.

Тэгвэл 61 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий үзүүр бөх З.Занабазар, “Баянгол аваргууд” академийн бөх ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга нар аваргын төлөө барилдана.

65 кг-д бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан “Алдар” спорт хорооны бөх ДАШТ-ий хүрэл медальт Ц.Цогбадрах, “Баянгол Аваргууд” академийн тамирчин дэлхийн оюутан, залуусын универсиад наадмын хүрэл медальт Д.Төрбаяр нар тунаж үлдлээ.

Харин 70 кг-д “Хүч” спорт хорооны харьяат гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” олимпын наадмын V байрын шагналт Т.Тулга үдээс өмнөх бүх барилдаанууддаа цэвэр ялж финалдсан бол Монголын чөлөөт бөхийн холбооны бөх Б.Өсөхбаяр өнөөдөр таамаг эвдэж шигшээ барилдаанд зодоглохоор шалгарав.

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд "Алдар" спорт хорооны бөх 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө хүрэл медальтай Ч.Отгонтуяа, "Дархан Хасу FOHOW" клубийн харьяат Азийн АШТ-ий үзүүр бөх Ц.Намуунцэцэг нар аваргын төлөө барилдана. Эдгээр бөхчүүд хэсгийн шатнаа учраа таарахад Ч.Отгонтуяа 9:8 харьцаатайгаар ялсан юм.

62 кг-ын жинд дэлхийн аварга П.Орхон, С.Цэрэнчимэд нар ганц ч оноо алдалгүй бүх өрсөлдөгчөө цэвэр ялснаар нэвтхэн финалдлаа.

Харин 76 кг-ын жинд хүч сорьж буй бөхчүүд тойргоор барилдаж, аваргаа тодруулах юм.
 
Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(197.211.63.43) 2025 оны 01 сарын 21

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  0

Зочин(139.5.216.210) 2025 оны 01 сарын 21

Өөрсдөө олигтой амжилт гаргахгүй, тэгсэн хирнээ залуусыг дараад дээш гаргадаггүй, өсөж дэвжихэд нь саад болоод, шавар хаагаад салдаггүй улсаасаа зоригтой салахгүй бол чөлөөт гээч юм мөхөлд ойрхон байгаа шүү, дээр нь тамын тогооны үлгэр болсон хэдэн хорчин дасгалжуулагч, холбооны удирдлагаасаа салах хэрэгтэй

0  |  1
S(103.212.119.80) 2025 оны 01 сарын 20

ANUSDI80955877

0  |  1
zochin(1.73.128.69) 2025 оны 01 сарын 21

ene ulguud odoo uzeech ⁉️ hugchun uhnuud mine ee zaluuchuudad zaigaa zavj ug odoo ta nariin amjilt duusan chadahchgui thag mungunii garz

0  |  1
Top