“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ж.Алдаржавхлан, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр нарын үгийг онцлов.
Г.Дамдинням:
-Засгийн газрыг бага ч гэсэн улсынхаа эдийн засгийг тэлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хувийн хэвшлийнхээ бизнесийг дэмжсэн хөрөнгө оруулалтын төсөв оруулж ирэх байх гэж найдсан. Улсын хөгжлийн төлөвлөгөө, Төсвийн хүрээний мэдэгдэл хоёр уялдах уу. Та нар эдийн засгийн өсөлтийг найман хувиар гаргасан байна лээ. Яаж тооцоод найман хувийн өсөлт гарна гэв. Хэт өөдрөг төсөөлөл юм биш үү. Зэсийг 7.4 мянган ам.доллараар, нүүрсийг нэг тонныг нь 129 ам.доллараар тооцсон байна. Орлого чинь хүрэх юм уу. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл орлого хүрэхгүй гэсэн. Н.Учрал сайд төрийн өмчит компаниуд дээр сүртэй гоё юм яриад байна. Баахан дарга нарын тавиул байгаа, баахан хулгай зэлгий байгаа, ухаж чадах уу?
Ж.Алдаржавхлан:
-2025 оны төсвийн төслийг хүлээж авлаа. Шинэ сургууль цэцэрлэг байхгүй юм байна гэж би харсан. Энэ бодлого хэдэн он хүртэл үргэлжлэх вэ? Манай Хан-Уул дүүрэг таван жилийн өмнө 187 мянган хүн амтай байсан бол одоо 300 мянга болжээ. Хүүхдийн тоо байнга өсөж байна. Нэг ангид 60 хүүхэдтэй анги нэмэгдсээр байна. Энэ хүүхдүүдийн сурах сургууль, цэцэрлэгийг хаанаас санхүүжүүлж барих вэ? Мөн хөрөнгө оруулалтыг олон жилээр тасалж тавих юм. Жишээ нь, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийг барихад зориулж ирэх жил гурван тэрбум төгрөг тавьсан байна лээ. Цаана нь дахиад долоон тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг хэдэн он хүртэл хувааж тавих юм бэ? Олон жил хувааж тавиад байхаар барьж буй барилгын компанидаа хүртэл хэцүү биз дээ. Хөрөнгө оруулалтын бодлогыг арай өөрчлөх бодол байна уу?
Л.Гантөмөр:
-Нэг бол тэл гээд, эс бол Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үгэнд ороод тана гээд байх юм. Аль нь юм бэ. Парламентаас тусдаа Засгийн бодлого гэж байхгүй. Засгийн газрын нэг жилийн хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг парламент баталсан. Баталсан төлөвлөгөөнд эдийн засаг найман хувь өснө гээд байгаа. Ард түмэн парламентыг сонгодог, тийм учраас цэцэн мэргэнээ шалгадаг газар парламент биш. Бодлого гарах ёстой. Парламентаас баталсан хөтөлбөрийг ажил хэрэг болгох нь ойлгомжтой. Ирэх онд найман хувийн өсөлтийг хийнэ. Энэ дээр парламент нэг дуутай байх хэрэгтэй. Дарга нь цэргээ загнаж байгаа юм шиг байж болохгүй. Парламент засагтайгаа хамт бодлогоо гаргаж байж үр дүнд хүрнэ. Н.Учрал сайд төрийн өмчит компанийн шинэчлэлийн хөтөлбөр дээр яс сууж байгаа шүү. Ажлынхаа ард гарна гэдэгт итгэлтэй байна. Дарга нарын тавиул гээд компанийн захирлуудыг халж чадахгүй, сольж чадахгүй юм байхгүй. УИХ-ын гишүүд араас нь чаргууцалдахгүй байхад бид бол ёс зүйтэй хариуцлагатай асуудлыг шийдэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Сэтгэгдэл ( 12 )
Нүүрсний үнэ ирэх жил 100 долл хүрэх эсэх нь маш эргэлзээтэй байна. Энэ оны үнэ цаашид буурна гэж Дэлхийн банк тооцоолж байгаа ажээ. Орлогын хувьд ийм эргэлзээтэй үед төсвийг алдагдалгүй болгох Ерөнхийлөгчийн хориг цаг үеэ олсон алхам боллоо. Зэсийн үнэ 7 мянгаас доош буухгүй байх гэж үзэж байна.
Чиний хөгжлийн банкнаас идсэнийг чинь оруулвал хүрээд зогсохгүй илүү гарна. Хар хулгайч минь
Гантөмөр гэж шаймийсан новш энэ тэнд очиж хүний бөгс долоож явж нэг сайд нэртэй салбадай болоод их хуцах юма.ийм даргатай нам яаж олигтой явах вэ дэ.биеэ үнэлэгч
Дамдинням зөв хэлд оржээ кккк
Төрд шахсан сургуулийн барилга 23 тэрбум хүрсэн ш дээ Чойжилсүрэнгийн шахааны рекордыг одоогоор эвдсэн хүн алга Боловсролын сайд нь Цогзолмаа байсан шиг санагдаж бна
Их Хурлын хэдэн хулгайч нараа, ₮а нар тансаглал, зугаа цэнгээн зарцуулдаг мөнгөө л танаж хасах цаг чинь болсон шүүдээ⁉️
Бүгдэд нь энэ өдрийн мэнд,\n\nТа бөөрийг мөнгөөр зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна.\n\nБид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд алдартай. Бид бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд бөгөөд донор болон хүлээн авагчтай хамтран ажилладаг.\n\nАсуулт авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр

Баатар болох гоё уу
ANUSDI80955877
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n