Ё.БААТАРБИЛЭГ: Ялласан үндэслэлүүдийг хараад өөрийгөө бараг танихааргүй хэмжээнд хүрсэн

2024 оны 12 сарын 05

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 540 хавтаст хэрэг бүхий 80 хүн, хуулийн дөрвөн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж байгаа билээ. “Хөгжлийн банкны” хэргийн Хяналтын шатны шүүх хуралдаанаар үргэлжлүүлэн өмгөөлөгч нарын гомдлыг сонслоо.

Энэ үеэр Прокурорын эсэргүүцлийг прокурор н.Золзаяа танилцууллаа.

Прокурор н.Золзаяа: -Хөгжлийн банк нь ашгийн төлөө хуулийн этгээд. Стратегийн ач холбогдолтой төслийг санхүүжүүлэх зорилготой, 2011-2022 оны хооронд 78 аж ахуйн нэгжийн төсөлд 3.2 их наяд төгрөгийн зээл олгосон. Энэ зээлээс 50 хувийг нь буюу 2022 оны хоёрдугаар сараас шалгахад чанаргүй зээл олгосон нь тогтоогдсон. Мөрдөх байгууллагаас шалгалт хийхэд 19 аж ахуйн нэгжтэй холбоотой албан тушаалын байдал, улс төрд нөлөө бүхий гишүүд албан тушаалын байдлаа ашиглан, хууль бус үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй  нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэх шүүхэд шилжүүлсэн.

Анхан болон Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийг Хяналтын шатны шүүхээр хэлэлцэж байна. Прокурорын байгууллагаас дараах гурван үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Үүнд,

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 704 дугаартай шийдэх тогтоолоор 48 хүний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Үүнийг давж заалдах шатны шүүхээс 27 хүнд холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 21 хүнд холбогдох хэсгийг хүчингүй, хоёр хүнд холбогдох хэсгийг тусгаарлаж, мөрдөн байцаалтад буцаасан. Хоёр шатны шүүхийн зөрүүтэй байдлаар  шийдвэрлэсэн байдлыг арилгахаар эсэргүүцэл бичсэн.

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, УДШ-ийн тогтоол, албан ёсны тайлбараас буруу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх нь өөрөө хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Процесс хуулийн шаардлагыг хангаагүй.

Эсэргүүцлийг бичихдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгохоор бичсэн бол тухайн төсөл хөтөлбөр хариуцаж байгаа прокуроруудын хувьд өөр өөр байр суурьтай учраас тодорхой хэмжээний өөрчлөлтийг дүгнэлт гаргах явцад танилцуулна гэлээ.

Прокурор н.Одонсүрэн:

-ТУЗ болон Зээлийн хороо нь зээл хүссэн компанийн өргөдөл материалыг хүлээн авч, танилцуулга, дүгнэлт, хууль зүйн дүгнэлтийг гаргаж, оруулдаг. Эсвэл материал нь шаардлага хангахгүй байна гээд татгалзах эрхтэй. Эсвэл судалгаагаа сайн хийгээгүй гээд хойшлуулах, эсвэл зээл олгох шийдвэрийг гаргах ёстой.

Гэтэл Хөгжлийн банкны хэрэг дээр яагаад эрүүгийн хэрэг үүсгээд байна вэ гэхээр энэ гурван шийдвэрийн аль ч биш, тусгай нөхцөл шаардлага заачихаад зээл олгох шийдвэр гаргаж байгаа нь Зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчсөн шийдвэр.

Энэ агуулгаараа Зээлийн хорооны бүх гишүүд орж ирж байгаа юм. Оролцооны хэлбэр өөр өөр байгаа. ТУЗ яг адилхан. Татгалзах шийдвэр нь очихгүйгээр, хойшлуулах эсвэл олгох шийдвэрийг гаргах эрхтэй. "Ган хүдэр орд" ХХК, "Сэлэнгийн герефорд" ХХК, "НВЦ" ХХК, "Монгол драйв" ХХК-тай холбоотой.

Зээлийн хороо болон ТУЗ-ийн гишүүдтэй холбоотой зүйлийг нэгтгэж, асуудлыг шийдье гэсэн Давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Яагаад гэхээр тухайн зүйл ангиуд дээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл ангиар зүйлчлэгдэж байгаа шүүгдэгч  нарын хувьд тус тусад нь шийдэх нь эрх зүйн байдлыг дордуулна. Эргээд салаалсан бусад хүмүүсийн нөхцөл улам дордоно. Жишээлбэл, "Ган хүдэр орд" ХХК-ийн зээл дээр Б.Чойжилжалбуу хахууль авсан үйлдэл байдаг. Энэ хэрэг дээр хоёр  хахууль авсан үйлдэл бий. Нэг нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийм үйлдэл дээр прокуророос хоёр өөр яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс зүйлчлэлийг өөрчилж, 22.1 зүйл болгосон. Гэхдээ давж заалдах шатны шүүхээс энэ зүйл ангиар бүхэлд нь буцаасан учраас энэ 22.4 зүйлд заасан үйлдлийг дангаар нь шийдэх боломжгүй гэж харж байна. Давхар буцна гэсэн үг. Б.Чойжилжалбуугийн хэрэг дээр ингэх боломжгүй.

Мөн "Ган хүдэр орд" ХХК болон "Ням-Очир" гэдэг компанийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Өмнө нь манай прокуроруудын хэлсэн шиг хөөн хэлэлцэх хугацааг мөнгө угаах хэрэг дээр тооцохдоо гэмт хэргийн төгссөн хугацааг яллагдагчаар татсанаар дуусгаад, тэрнээсээ хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцох байсан нь үндэслэл бүхий байсан. Ингэж шийдээгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна гэдэгтэй санал нэг байна.

"Ган хүдэр орд" ХХК хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийдэх боломжтой. Гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөөн хэлэлцэх  хугацааг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна гэв.

Шүүгдэгч, УИХ-ын гишүүн асан  Ё.Баатарбилэг:

-Шүүхээс надтай холбогдуулж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, эх сурвалж нь бодит бус, бусдыг санаатайгаар гүтгэн харлуулсан, мэдүүлэгт үндэслэж, нотлох баримтгүйгээр хийсвэрлэн дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн гэж үзэж байна.

Нэгдүгээрт, дүгнэлт хийгээгүй. Аливаа нэг субъект шийдвэр гаргахдаа дүгнэлт гаргах ёстой. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа огт дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүх үүнийг харгалзаж үзээгүй. Ё.Баатарбилэг нь Хөгжлийн банкнаас "НВЦ" компанид зээл авахад дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн гэж дүгнэсэн.

Би Хөгжлийн банкны хэн гэдэг ямар албан тушаалтанд тухайн зээлийг дэмжүүлэхээр хэрхэн нөлөөлсөн, ямар үйлдэл хийсэн талаар нэг ч дүгнэлт байхгүй. Ц.Баатарбилэгээс Ё.Баатарбилэг 100 мянган ам.долларын хахууль авсан гэж дүгнэсэн. Гэхдээ хэнээр дамжуулж хэрхэн мөнгө авч, ямар хариу үйлдэл үзүүлсэн, хахуулийн мөнгөө хэрхэн зарцуулсан гэдэг дээр дүгнэлт хийгээгүй. Намайг 73 сая төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруутгасан боловч тухайн хөрөнгийн эх үүсвэр юу болох, хэрхэн зарцуулсан, ХОМ-ээ хэрхэн үндэслэл бүхий тайлагнаагүй талаар дүгнэлт хийгээгүй.

Өөрөөр хэлбэл, шүүх намайг улсын яллагчаас ямар үндэслэлээр буруутгаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй хоёр зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болохыг харуулж байна. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хэт яллах талыг барьж явсан. Анхан болон Давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй. Улсын яллагчаас намайг онцолж, шүүх хуралд хоёр удаа дэлгэрэнгүй яллах дүгнэлт, шүүмж танилцуулсан. Үүндээ ХОМ зөрүүтэй, 390 гаруй сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг бүхэлд нь тайлбарлаж чадаагүй, орон байр худалдаж авсан, худалдсан орон сууцны үнийн дүн, машины дүн буруу байна, Ц.Баатарбилэг захиралтай байнга уулздаг байсан, гурван гэрчийн мэдүүлгээр хахууль авсан нь нотлогдсон, өмгөөлөгч нь хангалттай няцааж чадахгүй байгаа гэх мэтээр буруутгасан.

Ер нь анх хэргийн материалтай танилцаж, яллаж байгаа үндэслэлүүдийг хараад өөрийгөө ч бараг танихааргүй хэмжээнд хүрсэн. Хэт нэг талыг барьж, хамгийн үл бүтэх нөхөр мэтээр бичсэн байна лээ. Мөрдөн шалгах явцад бүх талаар нээлттэй шалгуулсан. Эрх дархаар түрүү бариагүй. Үнэндээ намайг шууд бус нотлох баримтуудаар ялласан. Бодит үнэнийг тогтоох зорилго тавиагүй. Нэг удаа бичгээр, аман мэдүүлэг нэг удаа авч байгаа зогсоосон. Өөр юм тодруулалгүй, хэргийг боож шилжүүлсэн. Бүгд эргэлзээ төрүүлэхүйц байна.

Гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалжийг магадлаагүй. Олон жилийн өмнө худалдаж байсан машин, эхнэрийн цалингийн зээл, дүүтэйгээ байраа худалдаж авсан үнийн дүн, шилжүүлсэн баримт, УИХ-ын Тамгын газраас орон сууцны дэмжлэг баримтыг авч хэлэлцээгүй. Сүүлд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэргийн материал хавсаргасан. Би үндэслэлгүй хөрөнгөжих байтугай өөрийгөө өөдтэй хөрөнгөтэй иргэн гэдэгт итгэхгүй байна. Анх 2007 онд АТГ байгуулагдаж, ХОМ бөглөж байхад би Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан. Хоёр орон сууц, нэг жийп машинтай байсан. Өнөөдөр энэ хэмжээний л хөрөнгөтэй байгаа. Нэг нь Архангай аймагт бий. Сүүлийн 10 гаруй жил төрийн олон ажил хийсэн ч хувь, хувьсгалаа хольж байгаагүй. Намайг 390 гаруй сая төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд байгаа нь бараг өнөөдрийн байгаа байр савны үнэ тэр чигээрээ явж байна. Харамсалтай нь мөрдөхөөсөө эхлээд нотлох баримтыг нотлоогүй, шалгасанд гомдол гаргаж байна.

Ц.Баатарбилэгтэй найз нөхдийн холбоотой гэж буруутгасан. Ц.Баатарбилэгийг нэг түнштэйгээ муудалцаж, нөгөө түнш нь хэргээ анхааралд оруулахын тулд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй найз нөхөд гэж ярьсан юм шиг байна лээ. Тэрийг нь хэргийн материалд гэрчийн мэдүүлэг болгон оруулж байна. Би Ц.Баатарбилэгтэй 1990-ээд оноос хойш найз нөхөд гэдгээ нуудаггүй, бизнесийн ажилд нь оролцдоггүй. Яаж зээл авсныг нь мэдэхгүй.  Мөн нэг гэрчийг 24 цагийн дотор жолоочийг гурван удаа байцаагаад, гэнэт яг мөн байна, ийм байсан гээд найман жилийн өмнөх өдөр сарыг нь санаад, мэдүүлэг өгсөн байна лээ. Ямар нэгэн байдлаар нөлөө орсон мэдүүлэг өгсөн гэж гомдол гаргаж байгаа.

Бас цагаатгах талын нотлох баримтыг огт дурдаагүй. Шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүй. Манай хүү гадаад руу эмчилгээнд явах гээд найз нөхдөөсөө хэдэн төгрөг цуглуулаад над руу ирүүлж байсан. Нийслэлийн прокуророос гомдол гаргахад хариу ирүүлэхдээ, мөрдөн шалгах ажиллагаагаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хүүгийн эмчилгээнд зориулж 2017 онд найз нөхдөөс нь хандив цуглуулсан нь тогтоогдсон гэж дурдсан байсан ч шүүхэд огт дурдаагүй.

Намайг шууд бус нотлох баримтаар ялласан. Намайг гэм буруутай гэх үйлдлүүд хангалттай тогтоогдоогүй, нотлох баримт хангалтгүй, дүгнэлт огт хийгээгүй гэж гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн танхимд Б.Батбаяр банкны зээлийн эрсдэлийн зарим ажилтнууд улс төрд нөлөө бүхий зарим хүмүүс Хөгжлийн банкны хэрэгт холбоотой гэж мэдүүлэг өгчих, тэгвэл ялыг нь хөнгөрүүлье гэдгийг хэлж байсан. Надтай холбоотой Ц.Баатарбилэг мөрдөнд хоригдсон эхний 70 хоногт “Ё.Баатарбилэгт хахууль өгч, Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн гэж хэлчих тэгвэл хэргийг нь хялбаршуулан шийдээд өгье” гэсэн гэж мэдүүлэгтээ хэлсэн байдаг.

Анхан шатны шүүх дээр Б.Батбаяр захирлыг үзүүлж, Архангай аймгийн гаралтай юу гэж асууж байсан. Бас нэг зүйл нь намайг яллагдагчаар татахдаа үндэслэл дээр нь "УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж байхдаа" гэж тодотгосон байсан. Энэ авлигын хэрэгт буруутгахдаа намайг Засгийн газрын гишүүнээр ажиллаж, Хөгжлийн банкны нөхдүүдэд нөлөөлсөн байж болзошгүй гэж буруутгасан. Би 2019 онд Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Намайг буруутгах гэж буруутгаж байна. Миний бие Хөгжлийн банкны хэрэгт хамааралгүй. Хэн нэгэнд нөлөөлж, зээл олгоогүй, хахууль аваагүй гэж байлаа.

Шүүгдэгч Б.Батбаатар өгсөн тайлбартаа "Миний хувьд "Протекс майнинг" ХХК-тай холбогдуулж, прокуророос эсэргүүцэл гаргасан. Анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийн дагуу хэрэг үүсгэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокуророос эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэж, агуулгын хувьд өөрчлөгдөж эсэргүүцэл гарсан байсан. Олгох ёсгүй байсан зээл олгосон байсан гэсэн. Энэ асуудлыг бас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх дээр тодотгож өгсөн. Барьцаа хөрөнгийг нэмэгдүүлж, төлбөрийг найдвартай болгож ажиллаж, зээл олгосон байна гэж шийдвэр гаргасан. Миний зүгээс энэ эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэлээ.

Сонины дугаар шилжих мөчид Хяналтын шатны шүүхэд гаргасан нийт 78 хүний гомдол, эсэргүүцэл, тайлбарыг сонсож дуусаад түр завсарлага аваад байлаа. Завсарлагын дараа шүүх бүрэлдэхүүн тодруулах асуулт асуух юм.

Д.Цэцэглэн

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. MANIPAL(105.112.217.11) 2024 оны 12 сарын 11

Бүгдэд нь энэ өдрийн мэнд,\n\nТа бөөрийг мөнгөөр ​​зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна.\n\nБид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд алдартай. Бид бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд бөгөөд донор болон хүлээн авагчтай хамтран ажилладаг.\n\nАсуулт авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр

0  |  0

Z(59.153.114.181) 2024 оны 12 сарын 10

Avilgal avsan n unen bzde,uy geed gonshignood bga uym bol..

0  |  0
S(66.181.178.53) 2024 оны 12 сарын 08

SHAALGAX XUSELTEI AXN XUSLEER80955877

0  |  0
zochin (86.111.137.17) 2024 оны 12 сарын 07

busdiig hongild oruulaad bdag umuu?Nyamdorj gyai uh hural deer ene huniig hongild ni hebtej bsan bizdee gej yarisang sanaj bn ene unen umu

0  |  0
иргэн(103.212.116.174) 2024 оны 12 сарын 06

Баатарбалаг чи өөрийгөө танихаа болиод удаж байгааш дээ. Үг хэлэхдээ янцаглаад бааж байгаад ярихаас эхлээдүнэхээр хүн биш болсондоо энэ чацага

0  |  0
Zochin(202.126.91.182) 2024 оны 12 сарын 06

100k $ avchihsan bzde..

0  |  0
DR. MANIPAL(102.89.83.203) 2024 оны 12 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

DR. MANIPAL(102.89.68.114) 2024 оны 12 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

zochin(64.119.31.179) 2024 оны 12 сарын 05

Ikheehen hudlaa yarij bna daa. Badamjunain buunii nohoidoo

0  |  0
zochin(43.242.241.154) 2024 оны 12 сарын 05

ааань худлаа яриад л

0  |  0
S(66.181.176.34) 2024 оны 12 сарын 05

SEKSDI80955877XUSNEER BOOBN XXNO ANUSDI

0  |  0
Top