Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус 42-р хуралдаан ЭХЭЛЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 11 сарын 29

УИХ-аар баталсан 2025 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Улмаар өнөөдрийн /2024.11.29/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ерөнхийлөгчийн хоригийг  хүлээн авснаар  Төсвийн тухай хууль хүчингүй болсон юм.

Иймд, Монгол Улсын Засгийн газар 2025 оны төсвөө алдагдалгүй боловсруулж, хуулийг дахин өргөн барих нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Засгийн газар ээлжит бусаар яг одоо хуралдаж эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар:

-Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн тухай

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон дагалдах бусад хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцсэн талаар хэлэлцэнэ. 

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан томилолтын улмаас оролцох боломжгүй байгаа бөгөөд нийт 22 сайд хуралдах байснаас 16 сайдын ирцтэйгээр хуралдаан эхлээд байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
songogch(202.9.46.172) 2024 оны 11 сарын 29

АЖЛАА ЭРЭМБЛЭЖ СУРЦГАА....АЛЬ НЬ №1 ВЭ ??? 5,5 ИХ НАЯДААР 100- ХАН ДАРГАД ЗОРИУЛСАН БОГД УУЛЫН ХОНГИЛ УХАХ УУ? 100,000 ИРГЭНИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ УУ? ТЭР НҮХ ЧИНЬ 3,5 сая ИРГЭДЭД ОГТ ХҮРТЭЭЛГҮЙ….

1  |  0
Top