Цахим орчинд хилийн цэргийн албан тушаалтан бусдад хүч хэрэглэн халдаж байгаа бичлэг тарсан.
Энэ талаар цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Олон нийтийн цахим сүлжээнд дугаар бүхий хилийн цэргийн ангийн албан тушаалтан доод албан тушаалтнаа ажлын байран дээрээ хүч хэрэглэж зодсон гэх мэдээлэл нийтлэгдсний дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас дээрх асуудлыг энэ сарын 18-ны өдөр гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгаж байна.
Шалгалтын явцад ангийн эрх бүхий албан тушаалтан болох М нь тус ангийн ангийн ахлах ажилтан А-г удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажил тасалсан гэх шалтгаанаар загнаж цохьсон гэх нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор хохирогчийн биеийн байдал хэвийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
cereg cagdaa bugd zerleguud bg