Жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 29

Гүржийн нийслэл Тбилиси хот дахь тус улсын парламентын ордны гадаа өчигдөр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ.

Парламентын ордны хоёр талын үүд рүү нэвтрэхийг оролдсон жагсагчдыг цагдаа нар шахан холдуулахыг оролдохдоо нулимс асгаруулагч хий хэрэглэхэд хүрсэн байна. Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили жагсагчидтай нэгдэж, парламентын сонгуулийг дахин явуулахыг эрх баригчдад уриалсан байна.

Гүржийн Ерөнхий сайд Ираклий Кобахидзе 2028 он дуустал Европын Холбоонд элсэх тухай яриа хэлэлцээ хийх асуудлыг хэлэлцэхгүй байх шийдвэрийг эрх баригч “Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж” нам гаргасан тухай пүрэв гарагт мэдэгдсэнээр Тбилисид эсэргүүцлийн жагсаал эхэлжээ. Европын Холбооны зүгээс тус улсын эрх баригчдад байнга дарамт шахалт үзүүлж, парламентын баталсан зарим хуулийг цуцлахыг шаардаж байгаа нь дээрх шийдвэрийг гаргахад хүргэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top