Өнөөдөр эмэгтэй хүний эрх хамгаалагчийн олон улсын өдөр тохиож байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 11 сарын 29

Хүний эрх хамгаалагч нь хүний эрхийг хүндэтгэх, хамгаалахын төлөө ажилладаг эрэгтэй эмэгтэй хэн ч байж болно. 

Дэлхий дахинаа хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсныхаа төлөө хүний эрх хамгаалагчид айлган сүрдүүлэлт, дарамт, халдлагад өртөж амь насаа алдах тохиолдол байна. 

Түүний дотор эмэгтэй хүний эрх хамгаалагчид нэр төрөө гутаан доромжлуулах, дарамтад өртөж жендерт суурилсан хүчирхийллийн хохирогч болсоор байгаа тул олон улсад энэ өдрийг эмэгтэй хүний эрх хамгаалагчийн өдөр болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top