Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буланд УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга Г.Одгарав нарын хэлсэн үгээс онцолж байна.
УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.БАТБААТАР:
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ хуулийг хойшлуулах зайлшгүй асуудал тулгарсан. 2024 он бол сонгуулийн бүтэн циклтэй байсан. УИХ, орон нутгийн сонгууль. Үүний ар дээр улстөрийн намуудын бүртгэлийн асуудал сөхөгдөж гарч ирж байна. Улс төрийн намууд эвсэж нэгдэх, үйл ажиллагаа явуулах боломжийг хаасан "зангуу"-тай хууль баталсан. Бий болж буй сөрөг үзэгдлийг хойшлуулахын тулд улс төрийн намууд нэгдэн мэдэгдэл хийж байна. Улстөрийн намын тухай хуулийг хойшлуулах саналыг Засгийн газар хүлээж авч, нааштай хандсанд талархаж байна. Цоо шинээр намын хөтөлбөр, дүрэм боловсруулах, гишүүнчлэл, удирдлагаа тодорхой болгоход бидэнд цаг хугацаа хэрэгтэй. Хамгийн багадаа нэг жилээр хойшлуулах хүсэлт тавьсан.
БНН-ын дарга Б.ЖАРГАЛСАЙХАН:
Төрийн эрх барингуутаа бусдыг илүүд үзэх хууль, дүрэм журам батлах, хэлж ярихыг нь зааварчлах гэнэ. Коммунист сэтгэхүйгээсээ хэзээ салах юм бэ. Улстөрийн намын тухай хуулийг эргэж харахын тулд хугацаа хэрэгтэй. Нухацтай хэлэлцэх шаардлагатай. Төсөвт хориг тавиулаад бужигнаж байхад хажуугаар нь Улс төрийн намын тухай хууль оруулж ирэх юм гэнэ. Дандаа далимдуулж шийдэх арга замтай. Энэ гудамжинд байгаа олон намууд хэнд ямар гай хийсэн юм. Явуургүй заль мэхийг мэдэж байгаа. Тиймээс энэ хуулиа хойшлуул. Хойшлуулахын төлөө бид ажиллах болно. Биднийг хэн ч биш болгохын тулд хууль хөөцөлдөхийн оронд төсвөө аятайхан батал.
Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга Г.ОДГАРАВ:
Найман сар Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн даргаар ажиллаж, өнөөдрөөс ажлаа хүлээлгэн өглөө. Эхлүүлсэн өч төчнөөн ажил байсан ч халагдахыг дээрээс албадлаа. Залуу хүнийхээ хувиар сэтгэл зүтгэл гарган төрд шударгаар, амжилттай ажиллаад ч худал хуурмаг, бусармаг хүмүүст дийлдлээ. Хамгийн хорчин, муу үйлэндээ чадварлаг, бүр бүлэглэл болчихсон хүмүүс дунд ажиллаж үзлээ. Төрийн ажлыг яс хийлгэж, түмний гомдлыг засагт шударгаар тайлагнасныхаа төлөө дээрээсээ ч доороосоо ч хавчигдаж, энэ хэдэн сарыг тэвчээр заан өнгөрүүллээ. Хүнийг харлуулах, унагах тэдэнд их амархан юм билээ. Энэ хэдхэн сард миний бие тэдний олон жил хийж бараагүй чамгүй их ажлыг санаачлан, шинэ 11-11 төвийг бүтээх алхмаа амжилттай эхлүүлж байлаа. Нам гүмд дарагдсан 11-11 төвөө иргэдийн асуудлыг сонсох, шийдвэрлэх сайд дарга нарын ажлын талбар болголоо.
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
SEKSYGEER VANXANDI ANUSN80955877
zuun yamaand jaran ukhna gegcheer ene olon nam nertei olon shantaajny yumyg khoriglokh kheregtei, mongolchuudyn ew negdelgui , amia bodson , ambitstaigiin ilrel , 3 saya khun amd 2-3 nam khangalttai