ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн таатай мэдээ дуулна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 20

Хонь

Бүү эргэлз. Өнөөдөр төлөвлөсөн бүхнийг нураах аюултай. Удирдлагатайгаа үл ойлголцол үүсэж магадгүй тул маргаантай нөхцөл байдлаас зайлсхий. Дотоод тэнцвэрээ хадгалахын тулд бүх зүйл хөнгөн ханд.

Үхэр

Асуудал, бэрхшээлээр дүүрэн өдөр. Бүх зүйлийг амжуулж чадахгүй ч сэтгэлээр унах хэрэггүй. Үдээс хойш тааламжтай уулзалтууд, таатай мэдээ дуулна. Алс замд гарах хэрэггүй.

Ихэр

Зөвхөн өөрийнхөө санаа бодлыг дага. Бусдыг хэлэхийг ойр хүлээн авах хэрэггүй. Найз нөхдийн хүрээнд идэвхтэй амрахыг зөвлөж байна. Ойр дотнын хүмүүс таныг ойлгох тул танд тав тухтай мэдрэмж төрнө.

Мэлхий

Уран сэтгэмжээ ашигла. Хамгийн зоригтой санаануудыг нь хүртэл дэмжинэ. Ойрын хэдэн сарын төлөвлөгөөг тань өөрчлөх мэдээ дуулна. Ажил хэргийн асуудлыг өнөөдөр шийдэлгүй хойшлуул.

Арслан

Дуусгахаар төлөвлөж байсан ажлаа бүгдийг амжуул. Шоппинг хийвэл сэтгэл санаа өөдрөг болно. Харин амжилт, ололтынхоо талаар бусдад ярих шаардлагагүй. Танд дургүй хүмүүс хангалттай олон бий.

Охин

Санхүүтэй холбоотой асуудлыг эс тооцвол муугүй өдөр. Гэнэтийн зочид ирснээр таатай сэтгэгдэл үлдэж, шинэ зүйл эхлэх урам зориг өгнө. Өнгөрсөнд хийж гүйцэтгэсэн ажил өнөөдөр үр шимээ өгнө. Боломжийг бүү алдаарай.

Жинлүүр

Онц үй явдалгүй энгийн нэг өдөр. Энэ өдрийг гэр бүлийн харилцаагаа бэхжүүлэх, өнгөрсөн үеийн маргааныг зохицуулахад зарцуул. Гэр бүлдээ цаг гаргаж, онцгой анхаарал хандуул.

Хилэнц

Энэ өдрийг санаа бодлоо ариусгах, өөрийгөө танин мэдэхэд зориулж, ажил төрлөө сайтар бодож боловсруул. Хамтран ажиллагсадтайгаа харьцахад хүндрэл гарахгүй ч бага харьцахыг хичээгээрэй. Хэт их идэвх гаргах хэрэггүй. Ажлаар дарж, амьдралын хэв маягт нь сөргөөр нөлөөлнө.

Нум

Эргэлзээ, итгэлгүй байдлаасаа сал. Өөрийн хүчинд итгэдэг хүн л зоримог санаагаа хэрэгжүүлж чадна. Өөрчлөлт хийхэд тохиромжтой өдөр. Холоос мэдээ дуулна.

Матар

Чухал шийдвэр гаргах хэрэггүй. Хожим нь харамсахаар өрөөсгөл дүгнэлт, шийдвэр гаргаж магадгүй. Цэвэр агаарт гарч, үзмэр, үйлчилгээний газар очоорой.

Хумх

Аялал, тэр дундаа томилолтууд үр дүнгээ өгнө. Хүмүүс таныг хялбархан ойлгох тул ашигтай харилцаа холбоо тогтоох боломж гарна. Юу ч тохиосон өөдрөг байж, жижиг сажиг таагүй зүйлд ач холбогдол өгөх шаардлагагүй.

Загас

Эрүүл мэнддээ анхаарах өдөр. Эмчид очих завгүй байсан бол өнөөдөр заавал цаг гаргаарай. Хожим нь асуудал үүсэж магадгүй. Таны санааг нөлөө бүхий хүмүүс үнэлж, хамтарч ажиллах санал тавина.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top