ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан гаднах төрхдөө анхаараарай

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 19

Хонь

Амьдралаа сайнаар өөрчлөх боломж гарч ирнэ. Өнөөдөр ирэх саналаас бүү татгалзаарай. Эрч хүч мэдрэгдэж, аливаа асуудал ард хоцорно. Үдшийг зугаатай өнгөрүүлээрэй. Маргааш нь ажлаа шинэ эрч хүчтэй эхлүүлнэ.

Үхэр

Бүтэн өдрийн турш хэтэрхий бухимдангуй байна. Гэсэн хэдий ч биеэ барихаас өөр сонголтгүй. Үдэш гэнэтийн бэлгээр баялаг байна. Гэнэтийн зочид ирнэ. Нойроо сайн авахын тулд зочидтой орой болтол суух хэрэггүй.

Ихэр

Эерэг болон сөрөг үйл явдлаар дүүрэн өдөр. Аливаа хүндрэл бэрхшээлд өөдрөгөөр ханд. Учир нь аливаа сорилтуудыг бидэнд зорилготой явуулдаг бөгөөд даван туулах ёстой. Нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авч, өөрчлөх гэж оролдох хэрэггүй.

Мэлхий

Хамт олны дунд ширүүхэн уур амьсгал үүсэх ба үүнээс салахыг хүнд байна. Өнөөдөр хүнд даалгавар авах хэрэггүй. Эхлүүлсэн ажлаа дуусгаарай. Бусдаар өдөр муугүй өнгөрч, үдэш таныг баяр хөөр хүлээж байна.

Арслан

Өөртөө цаг гарга. Гаднах төрхдөө анхаарч, имижээ солиорой. Ажил дээр үр бүтээлгүй байх тул энэ өдрийг зөвхөн өөрийгөө өөрчлөхөд л анхаар. Шүүмжлэлд өртөх үе тохиож магадгүй. Танд атаархаж байгаа тул тоох хэрэггүй.

Охин

Өнөөдөр ямар ч бэрхшээл учирсан даваад л гарна. Маш олон асуудлыг шийдэх хэрэг гарна. Шийдэх боломжтой асуудлууд тул онцгой ач холбогдол өгөх шаардлагагүй. Амар амгалан байдал сэтгэл санааг өргөж, эхлүүлсэн ажлаа дуусган, шинэ даалгаврыг биелүүлэхэд нь тусална.

Жинлүүр

Өдрийн эхний хагаст танд сайхан санаа төрөхгүй л болов уу. Өнөөдөр шинэ ажил эхлүүлэх хэрэггүй. Үүний оронд эхлүүлснээ дуусга. Амрах боломжийг бүү алд, эрч хүчээ сэлбээд аваарай. Сайхан яриа өрнүүлбэл сэтгэл санаа өөдрөг болно.

Хилэнц

Эрүүл мэнддээ анхаарах өдөр. Бие нь тавгүй байгаа бол амрахыг зөвлөж байна. Халдварт өвчин тусах эрсдэл өндөр тул олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөж байна.

Нум

Ажил ундарч, завгүй байх ч бүгдийг нь хийж амжихгүй. Амралт, өөрийгөө хөгжүүлэхэд цаг гарга. Өдөр муугүй өдөр. Хэт их ажлын улмаас хаашаа ч юм яарч, санаа нь зовно. Аливааг тайван хийж, эхлүүлснээ дуусга.

Матар

Сэтгэл санаагаа өөдрөг байлгах гэж хичээсэн ч бүтэхгүй. Тайван орчинд өдрийг өнгөрүүлж, сүүлийн үед санааг нь зовоож байгаа зүйлийн талаар бодож эргэцүүл. Ажлын санал ирж магадгүй. Сайтар бодож, тунгаа. Татгалзах гэж бүү яар.

Хумх

Ажил ихтэй өдөр. Тавьсан зорилтуудаа биелүүлж чадвал удирдлагын зүгээс магтаал сонсоно. Шагнал ч авч магадгүй. Таагүй санагддаг хүмүүстэй харьцахаас зайлсхий. Цэвэр агаарт гарвал шинэ санаа төрж, бодлыг нь цэгцэлнэ.

Загас

Ходоод бага зэрэг хямарч болзошгүй. Гэнэтийн уулзалтууд таныг баярлуулна. Уйтгарлах шалтгаан байхгүй. Аливаа маргааныг эв зүйгээр шийдэхийг хичээгээрэй. Нинжин сэтгэл гаргаж, зөрчлөөс зайлсхий. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top