ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн хэзээ хэзээнээс илүү эрч хүчтэй, өөдрөг байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 17

Хонь

Шинэ салбарт өөрийгөө сориход хамгийн тохиромжтой үе. Итгэлгүй, ичимхий байдлаа хойш тавь. Боломжгүй мэт санагдаж байсан зүйл ойрын үед бодит болно. Жолооны ард анхаарал болгоомжтой байгаарай.

Үхэр

Үдээс өмнө ажил хэрэгтэй холбоотой асуудлаа шийдэх, яриа хэлэлцээ хийхэд тохиромжтой. Сайн талаа харуулж, өндөр сэтгэгдэл төрүүлнэ. Үдэш гэр бүлд нь асуудал үүсэж магадгүй ч санаа зовох хэмжээний том асуудал биш.

Ихэр

Идэвхтэй, хөгжилтэй өдөр. Гэртээ засвар хийх эсвэл зуслан дээрээ ажиллахдаа болгоомжтой байхыг сануулж байна. Гэмтэл авах эсвэл санхүүгийн алдагдалд орж магадгүй.

Мэлхий

Хоёрдох амьсгал нээгдсэн мэт. Энэ өдөр олон сонирхолтой уулзалтууд хүлээж байна. Бизнесмен болон тамирчдад өөрийгөө илэрхийлэхэд таатай үе. Таны өөдрөг, итгэлтэй, дайчин чанар аливаа асуудлыг шийдэж, тавьсан зорилгодоо хүрэхэд тусална.

Арслан

Хуучинсаг үзэлдээ хөтлөгдөнө. Шинэ санаа, үзэл баримтлалаас илүү цаг хугацаагаар шалгарсан арга, асуудал шийдэх арга замыг илүүд үзнэ. Өнөөдөр таны хөдөлмөрч зан үр дүнгээ өгнө.

Охин

Хуучин танил, найз нөхөдтэйгөө ярилцахад таатай өдөр. Та бусдын анхаарлын төвд байж, хошин мэдрэмжээрээ хэнийг ч уярааж чадна. Уйтгарлаж буй хүний сэтгэл санааг өргөхийг хичээгээрэй. Эрч хүч нь нэмэгдэнэ.

Жинлүүр

Гараг эрхсийн байрлал таны идэвхийг бууруулж, сэтгэл санааг унагана. Олон нийтийн газар очихоос татгалз. Болгоомжтой байж, эд зүйлсээ алдахаас сэргийл.

Хилэнц

Өнөөдөр та хэзээ хэзээнээс илүү эрч хүчтэй, өөдрөг байна. Санаанд оромгүй зүйлсийг хүртэл дөнгөнө. Хүсэл нь шидэт дохиураар дохисон мэт биелнэ. Гэхдээ хүчээ гамнаарай. Таны нөөц санагдаж байгаа шигээ дүүрэн биш. Ажил дээр таагүй нөхцөл үүсэж магадгүй.

Нум

Ядарч, ажил нь ч шийдэгдэхгүй. Тайвширч, сэтгэл хөдлөлдөө автах хэрэггүй. Гэхдээ сайхан мэдээ бас бий. Романтик харилцаа нь таныг баярлуулна. Гэнэтийн бэлэг авч магадгүй.

Матар

Биеэ бодох цаг. Таны эрч хүч бараг тэг болоод байна. Эрчүүдийн толгой эргэх, бие тавгүйрхэж магадгүй. Дархлаа нь суларсан байгаа тул  халдвар авах эрсдэлтэй. Зөрүүдлэлгүй, эмчид хандаж, биеэ эмчлээрэй.

Хумх

Таны итгэлгүй байдал амьдрахад нь саад болж байна. Гутранги үзлээсээ салах цаг нь болсон. Айдас, сөрөг бодлоосоо түргэн салах хэцүү ч эхний алхмаа хийгээд үз. Байгальд гарвал сөрөг бодлоосоо ангижрахад тустай.

Загас

Үл ойлголцол, гомдол хуримтлагдсаны улмаас зарим хүмүүстэй асуудал үүснэ. Аливаа зөрчилд цэг тавьж, цааш алхаарай. Бүтэн өдрийн турш амьдрал таныг сонголтын өмнө авчрах тул шийдвэрээ хойшлуулах хэрэггүй. Сонголтоо хийсэн цагт бүх зүйл хэвийн байдалдаа орно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top