ПАРАЛИМП | Д.Ганбат хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 07

“Парис-2024" зуны 17-р паралимпын наадам 10 дахь өдрөө болж байна. Өнөөдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн  +90 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Ганбат эхний барилдаандаа Туркийн тамирчин Онур Тастаныг ялж, хагас шигшээд шалгарсан.

Улмаар манай бөх хагас шигшээд Бразилын жүдоч Уилиан Силва де Арауход ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах боллоо. 
 

Д.Ганбат нь Ази тивийн аварга, Азийн наадмын алт, мөнгө, хүрэл медальт тамирчин юм. Монгол Улсын пара жүдо бөхийн баг зуны паралимпын наадмаас өмнө нэг хүрэл медаль хүртсэн нь Гавьяат тамирчин Б.Ууганхүү (Рио-2016) юм.

Гэрэл зургийг Ж.Адилбиш

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top