Нийслэлийн хэмжээнд зургаадугаар сарын 18- 22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Тэрэлж, Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 18-82 см нэмэгдэж, үерийн нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс хуралдаж, зургаадугаар сарын 23-ны өдрөөс зургаадугаар сарын 29-ний өдрийн 00:00 цаг хүртэл нийслэлийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
Сэтгэгдэл ( 0 )