ӨНӨӨДӨР I Энхийг сахиулагчдын өдрийн ёслол болно

2024 оны 05 сарын 29

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.05.29/


09:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг энхийн үйлсэд цогцолбор”-т Энхийг сахиулагчдыг хүндэтгэх ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 9999-7810.

09:00 цагт Төрийн ордонд Ашигт малтмалын зөвшөөрөл, татвар, төлбөртэй холбоотой Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэлнэ. 

-Засгийн газар хуралдана.

09:30-14:00 цагт “Холидэй Инн”-д: Нийслэлийн ЖДҮ, үйлчилгээний салбарт дижитал технологи, инновац нэвтрүүлэх “Digital SME-2024” форум болно. Утас: 9906-2162.

10:00-14:00 цагт УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.

10:00 цагт Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

10:00-14:00 цагт Улсын их дэлгүүрт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Миний дуу хоолой-Бидний эрх” анхдугаар форум болно. Утас: 8998-2929.

10:00 цагт Орос-Монголын хамтарсан 162 дугаар сургуулийн сурагчдад ОХУ-ын Свердловск мужийн үе тэнгийнхний  бэлэглэсэн номнуудыг хүлээлгэж өгнө. 

14:00 цагт Богд хааны музейд “Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөр"-ийн ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн өдөрлөг болно. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top