Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг хаана

2024 оны 05 сарын 27

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 28-ны 04:00 цагаас тавдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэгшилгээний үе болон хэвтээ тэмдэглэгээг хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top