ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН | Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны ерөнхий хуваарийг танилцуулж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 23

 

Бурхан багшийн их дүйчэн өдрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, сүрт жагсаал Төв талбайд үргэлжилж байна. 

Бурхны шашинтнуудын хамгийн чухал баяруудын нэг болох Весак буюу Бурхан багшийн Их дүйчэн өдрийг Билгийн тооллын дөрөв дэх сарын шинийн 15-ны өдөр дэлхийн буддистууд өргөн тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жил Бурхан багшийн Их дүйчэн өдөр тавдугаар сарын 23-нд тохиож байна. Их дүйчэн өдөр Шакьямуни Будда төрж, 35 насандаа бодь мөрийг олох буюу гэгээрэлд хүрч, 81 насандаа нирван дүрийг үзүүлсэн гэдэг.

Энэхүү өдөр Төв-Гандантэгчинлэн хийд дараах хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа зохион байгуулна. 

 

 

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН БАЯРЫН ЖАГСААЛ "ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭЕ" УРИАН ДОР БОЛЖ БАЙНА

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top