Ногоон бүсэд ил гал гаргахгүй байхыг АНХААРУУЛЖ БАЙНА

2024 оны 05 сарын 20

Нийслэлийн ногоон бүс хуурайшилт ихтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн газрын хамтарсан бүрэлдэхүүн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хяналтын үүргийг өдөр бүр гүйцэтгэж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Ногоон бүсэд зорчихдоо:

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
  • Тамхи, чүдэнзний ил галыг бүрэн унтраах
  • Яндангийн оч баригчтай машинаар зорчих
  • Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах
  • Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн түймрээс сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ногоон бүсгүй УБ (66.181.183.54) 2024 оны 05 сарын 20

ногоон бүсүүдээ хашаалаад, зарна гэсэн байшин савнуудаар дүүргэж, ой руу явах зайгүй, нохой хуцуулаад, амьтан явах жим ч үлдээгүй болжээ. Хүмүүс явуулахгүй зорилгоор нохой уяагүй байлгадаг юм байна.

0  |  0
Top