МАН-ын бага хурал 16:00 цагт болно

2024 оны 05 сарын 20

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд өнөөдөр /2024.05.20/ нэр дэвшигчдээ тодруулах юм.

Өнөөдөр намуудын их, бага хурлууд, Удирдах зөвлөл, Улс төрийн зөвлөлүүд хуралдана.

МАН-ын Удирдах зөвлөл 14:00 цагт Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, 16:00 цагт намын бага хурлын IV хуралдаан болно. Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид болон намын жагсаалтад орох нэрсийг эцэслэх бөгөөд Бага хурлын гишүүдийн олонхын саналаар тодруулах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.156) 2024 оны 05 сарын 20

За нэр цэвэр, мэдлэг боловсролтой эх орон ,ард иргэдийнхээ төлөө ажиллаж чадах залучуудаа нэр дэвшүүлбэл ард иргэд дэмжихэд бэлэн байгаа шүү.

0  |  0
Top