ГИХГ, КОЙКА олон улсын байгууллагатай хамтарсан төсөл хоёр дахь жилдээ хэрэгжиж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 16

 

Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОЙКА) хамтран “Гадаадын иргэн, харьяатын газрын хүртээмжтэй үйлчилгээ, менежментийн чадавхийг бэхжүүлэх” (2023-2025) төслийг  2023 оноос эхлэн хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг 2 дахь жилдээ БНСУ-ын Цагаачлалын бодлого судалгааны төв (MRTC)-тэй хамтран 05 дугаар сарын 09-ний өдрөөс 22-ны өдрүүдэд Сөүл хотноо  зохион байгуулж байна.

 

 

Сургалтад төв болон хилийн боомт, орон нутаг дахь нэгжийн нийт 18 албан хаагч сургалтад хамрагдаж байгаа бөгөөд сургалтаар БНСУ-ын цагаачлал, гадаад иргэдийн талаар төрөөс баримтлан бодлого, олон улсын шилжилт хөдөлгөөн ба хамтын ажиллагаа, дэлхийн дүрвэгчдийн талаарх чиг хандлага, мэдээллийн технологид суурилсан цагаачлалын бодлого зэрэг олон чухал сэдвээр албан хаагчдад мэдлэг олгож, чадавхжуулж байна. Мөн сургалтын хөтөлбөрийн хүрээнд Шилжилт хөдөлгөөний судалгаа, сургалтын төв, Инчон олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа болон дэвшилтэт техник технологи, шилдэг туршлагаас суралцах юм.

 

           

Албан хаагчдыг ийнхүү чадавхжуулснаар олон улсын туршлагаас хуваалцах, шинэлэг технологийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх,  судалгаа, шинжилгээ хийх мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top