Шүгэл үлээсэн данх сүмийн гонхыг дуугаргалаа

2024 оны 04 сарын 25

Ардчиллын сүм дайвалзаж, аюулын гонх дуугарлаа. Сүмийн оройг бугуйлдсан үнэн худлын олсыг сүрхий чангаар татацгааж хүчээ үээхээр шийджээ. Данх шүгэлдсэн ярилцлага даяар олныг үймүүлж, олон жил бугшсан омог уурыг буцалгалаа. 

С.Зоригийн хэргийн учрыг зон олноороо хайсан 26 жилийн түүхийн ховил ихтэй нугачаанд Королиа хатагтай шиг үг хэлж чадахгүй, хий дэмий л нүд нь эргэлдэж явсан Б.Булган хатагтай “Зориг гишүүн минь . . .” гэсээр, данхтай цай буцалгасаар, шүгэл үлээж гарч ирлээ. “Ардчилал С.Зоригийн үхлээр дууссан. С.Зоригийг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар захиалсан” гээд бараг эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр хэлж орхилоо. Олон түмний мухардсан эрлийг жаахан ч гэсэн нэг чиг рүү эргүүлж дөнгөлөө. С.Зоригийн алуурчнаар Эбэ, Үүл хоёр тодорч байгаа бололтой, зоргоор зовоосон “гэрч”, “ялтан”-ууд эрх чөлөөгөө олж байгаа бололтой.

Хардах эрхтэй хэмээн хамгийн их хашгирдаг Ц.Элбэгдорж өнөөдөр хардуулах ялтай болж мэдэх нь ээ. Тэр ямагт хэлсэн ярьснаасаа бултаж, мэлздэгийг нь бага ангийнх нь багшаас эхлээд их бага хугацаагаар хажууд нь байсан найз нөхөд, танил хүмүүс, улс төрийн хамтран зүтгэгч, өрсөлдөгчид нь хэлж байсан нь цөөнгүй. Тэр жилийн долоодугаар сарын 1-ний өдөр болсон үйл явдлыг Ц.Элбэгдорж өөрөө өдөөн турхирч, асаан дүрэлзүүлчихээд сүүлээ хавчаад зугатсаныг гэгээн цагаан өдрөөр түмэн олон харсаар байтал дараа нь улайм цайм сөрөг хүчнээ буруутган, дуугаа өндөрсгөн хаширч байсныг түүх мартаагүй. Ингэж л мэлздэг хүн. 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр “Ардчилсан холбоо” эвслийн удирдлагууд үндсэндээ тохиролцоод байсан гэдгийг тухайн үеийн УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гээд олон хүн нотолж гэрчлээд байхад Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр л огт тийм зүйл болоогүй гэж улайм цайм мэлзэж байх юм. Тэр үед энэ асуудлыг хэлэлцэх гээд хот хөдөөнөөс цуглачихсан байсан МҮАН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг учир битүүлэг шалтгаанаар хойшлуулснаа бас мартсан юм байх даа.

Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан холбоо эвслийн Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Шаравжамцын Батбаяр хэсэг нөхдийнхөө хамт мэдэгдэл хийхдээ “С.Зоригийн аллагад холбоотой хүмүүс нэг талдаа гарч байна” гэж хэлсэн нь ноцтой үг юм. Үнэхээр Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Б.Хурц нарын үг үйлдэл яаж ч бодсон хардлага төрүүлдэг. Тухайн үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Ш.Батбаяр аллагын газар биеэр очиж анхны үзлэг шалгат хийхэд оролцож, тэр бүү хэл аллагын нөхцөл байдлыг харуулсан фото зургийг сонин хэвлэлд нүүр нүүрээр нь нийтлүүлж байсан хүний хувьд цаад санаа нь “Энэ бол улс төрийн аллага шүү. Захиалагч нь ойрхон байгаа шүү. Үйлдлийг нь та нар хар” гэсэн мессеж байсан байж мэднэ. Түүнийгээ батлах гэж саяхан дээр дурдсан мэдэгдлийг хийсэн байх магадлалтай.

Монголын үндэсний телевизийн ММ агентлагийн сурвалжлагч эмэгтэй С.Зоригийн гэрээс Э.Бат-Үүлийн малгай олдсон талаар цагдаагийн эх сурвалжийн мэдээллээс эх сурвалж авч мэдээ бэлтгэснийхээ төлөө Э.Бат-Үүлд хөл толгойгүй загнуулж, тухайн үед ММ агентлагийн захирал байсан, С.Зоригийн найз, “Хонх”-ын С.Цогтсайхан Э.Бат-Үүлтэй муудалцаж байсан тухай түүх бий. Түүнээс хойш С.Цогтсайхан ММ агенлагийн захирлын албан тушаалаас үтэр түргэн зайлуулагдаж байв. Энэ бүхнийг тэд одоо таг мартаж, огт тийм юм болоогүй гэж мэлзэж чадна.

Одоо Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Б.Хурц нар тактикаа өөрчилж “С.Зоригийн аллага бол улс төрийн аллага биш. Учир нь С.Зоригийг Ерөнхий сайд болгох талаар огт ярилцаж байгаагүй” хэмээн мэлзэж, өөрсдөөсөө холдуулах гэж зүтгэх боллоо. Энэ асуудал дээр түүхийн амьд гэрчүүд хоёр хуваагдаж, АН, МАН гэхгүйгээр үнэнийг гэрчлэх гэж тэмүүлцгээж байна. Эрх мэдэл албан тушаалын төлөө, ард түмний эсрэг, ардчиллын эсрэг, анд нөхдийнхөө эсрэг үйлдсэн Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Б.Хурц нарын гүтгэлгийг таслан зогсоохын төлөө монголчууд нэгдэн нийлэхийн эхлэл энэ байж мэднэ.

Г.Энхбаатар

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.209) 2024 оны 04 сарын 26

Үхрүүд нэгнийхээ сэгэн дээр ихэхэн орилж мөөрдөг үүнтэй монголчууд тун адил тул тэднийг үхэр монголчууд хэмээдэг бөлгөө

0  |  0
фак(76.138.253.21) 2024 оны 04 сарын 25

манай гомодиан амараа хайрт эби ахыгаа өмгөөлж үг хэлэхгүйн байхадаа ккк

1  |  0
фак(76.138.253.21) 2024 оны 04 сарын 25

манай гомодиан амараа хайрт эби ахыгаа өмгөөлж үг хэлэхгүйн байхадаа ккк

1  |  0
фак(76.138.253.21) 2024 оны 04 сарын 25

манай гомодиан амараа хайрт эби ахыгаа өмгөөлж үг хэлэхгүйн байхадаа ккк

0  |  0
фак(76.138.253.21) 2024 оны 04 сарын 25

манай гомодиан амараа хайрт эби ахыгаа өмгөөлж үг хэлэхгүйн байхадаа ккк

0  |  0
фак(76.138.253.21) 2024 оны 04 сарын 25

манай гомодиан амараа хайрт эби ахыгаа өмгөөлж үг хэлэхгүйн байхадаа ккк

0  |  0
зочин(103.57.94.224) 2024 оны 04 сарын 25

монголын үндэсний телевизийн ММ агентлагийн захирал хонхын гэх С. Цогтсайхан нь Бат үүлийн гайт малгайтай холбоотой нэвтрүүлэг гарсан даруй ажлаасаа хусагдаж, тэгээд ардчлалын партизан нэг нөхөр нь зодож толгой дээр нь дэвслэж өшигчиж хүнд гэмтэл учруулснаар нүдний хараагүй болж маш их зовж шаналсаар насан эцэс болсондоо. Энэ бол олон гэрчтэй хэрэг шүү

1  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2024 оны 04 сарын 25

Mongolchuudaa ene songuuliin sanaliig garaar tooluulahiig shaardah heregtei.Amerka.Kanadiig but tsohioh herfegtrei.Tegvel Elbegdorj. Hurts.Batyyl 3 budaa bolno.Tur uls maanich tsevershene.MANba ANiin aluurchid tonuulchid hynd tsohiltond ornoo.Mongol uls mandan badrah boltuga.

0  |  0
DR. ADITYA(102.88.69.210) 2024 оны 04 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.88.69.210) 2024 оны 04 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(66.181.178.67) 2024 оны 04 сарын 25

Үнэн ялна. Эбэ Үүл 2 яагаад сандраад байгаа юм болдоо

3  |  0
Зочин(202.131.230.162) 2024 оны 04 сарын 25

Монголын ардчилал худал хуурмагийн далай юм даа. Иргэд бид юунд итгэх билээ? Бөөн хэрүүл т шуугиан, олныг донсолгосон дээрэм, тонуул одоо бүр захиалгат аллага болж хувирлаа. Бушуухан энэ ялзралаас салъяа ард түмэн минь.

2  |  0
Зочин(202.131.230.162) 2024 оны 04 сарын 25

Монголын ардчилал худал хуурмагийн далай юм даа. Иргэд бид юунд итгэх билээ? Бөөн хэрүүл т шуугиан, олныг донсолгосон дээрэм, тонуул одоо бүр захиалгат аллага болж хувирлаа. Бушуухан энэ ялзралаас салъяа ард түмэн минь.

2  |  0
Зочин (66.181.182.52) 2024 оны 04 сарын 25

Худгайчууд яаж ч хуцсан данх ЕС болно

1  |  0
Зангараг(139.5.217.162) 2024 оны 04 сарын 26

Монголд шүүх засаглал байхгүй болсон учир эрх мэдэлтэн гээд байгаа нэмт хэрэгтнүүд даварч байгааг таслан зогсоох гол хүч бол ард нийт буюу сонгогчид бид билээ. Сонгуулиа зөв өгөөрэй монголчууд.

3  |  0
Top