Хөгжлийн алдааг ирээдүйд давтахгүйн төлөө зүг чиг нэгтэй байя гэв

2024 оны 04 сарын 19

“Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал: Асуудал ба шийдэл” сэдэвт шинжлэх ухаан, практикийн хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын эрдмийн их сургуулиас санаачлан зохион байгуулж, 60 гаруй эрдэмтэн судлаач оролцов. Хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэд өнгөрсөн хугацаанд гарсан хөгжлийн алдааг ирээдүйд давтахгүй байхын төлөө нэг чигт харж, нэг чигт судалгаатай байж, зүг чиг нэгтэй байхын чухлыг онцолж байлаа.

Шинэ эрин, шинэ нийгэмд технологи хурдтай хөгжиж байгаа билээ. Технологийг дагаад хөгжиж буй аж үйлдвэрийн хувьсгалд хэрхэн оролцох, Монгол Улсаа хөгжүүлэхэд юу саад болж байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр ярилцжээ. Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар Монгол Улсад авлигалын том систем байгаа учир улс орон хөгжихгүй байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тт(66.181.168.82) 2024 оны 04 сарын 19

хурал хуй, форум, семинар гэх мэт мөн ч их болох, чухал чухал царайтнууд их сууж байгаа харагдах юм. байдал өмнөхөөсөө улам дордох шиг. хуралдсанаараа хөгждөг бол манай улс тасралгүй яахав

0  |  0
Top