Метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийн хоёрдугаар үеийг зарлалаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 02

Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж буй.

Нэгдүгээр үе шатны НХААГ/20240103208 дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр хаасан. Энэ хугацаанд 11 улсын 20 компани тендерт оролцох сонирхол, саналаа илэрхийлсэн билээ.

Тэгвэл тухайн 20 компанийн ирүүлсэн техникийн шийдлийн саналыг тусган, тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, хоёрдугаар үе шатны сонгон шалгаруулалтыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлалаа.

Уг тендерийг 2024 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 14:00 цаг хүртэл www.tender.gov.mn цахим системээр дамжуулан хүлээн авч, тухайн өдрийн 14:10 цагт олон нийтэд нээлттэй байдлаар нээнэ. 

Тендерийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цахим холбоосоор авах боломжтой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.119.216) 2024 оны 04 сарын 03

Монгол компани туслан гүйцэтгэгчээр орох байхдаа нүх ухаж бол чадах байлгүйдээ

0  |  0
Purevdorj Purevdorj(103.80.211.142) 2024 оны 04 сарын 03

Mongol company edr odoo yah gej bgaan ymarch turshlaga bhgvi bj tendert orj mongol company tendert yaluul duus2

0  |  0
Top