ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өлсөж ундаасна

2024 оны 03 сарын 30

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 30

 БИЛГИЙН ТООЛЛЫН XVII ЖАРНЫ “ХИЛЭНТ ЭХ” ХЭМЭЭГЧ МОДОН ЛУУ ЖИЛИЙН ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН 20

Санчир гараг. Онгоц одтой, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр

 

Өдрийн наран 6 цаг 34 минутад мандаж, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өлсөж ундаасна хэмээжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top