Буриад уран бүтээлчдийн “Түрүүшын дуранай аялга” тоглолт болно

2024 оны 03 сарын 28

Буриад зон олны хөгжмийн зохиолч, уран бүтээлчдийн “Анхны хайрын аялгуу” тоглолт маргааш буюу гуравдугаар сарын 29-нд болно.

ОХУ-ын Буриад улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Цырен Шойжонимаевын уран бүтээлийн “Түрүүшын дуранай аялга” буюу “Анхны хайрын аялгуу” тоглолт Монголын хүүхдийн ордонд 19:00 цагт болох аж.

Тоглолтод Монголын дуучдаас Зууны манлай дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, “Соёл-Эрдэнэ”, “Өргөө” хамтлаг, “Мөнгөн харандаа” хамтлаг зэрэг уран бүтээлчид ОХУ-ын Буриадын алдарт дуучидтай хамтран ая дуугаа монгол түмэнд өргөхөөр иржээ.

Тоглолт мөн өнөөдөр Багануур хотод, энэ сарын 31-нд Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгад, ирэх сарын 2-нд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт болно. 
 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мс(59.153.113.66) 2024 оны 03 сарын 28

эд нарыг тоож үзэх хүн байхгүй дээ

0  |  0
Top