ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэнд таатай өдөр

2024 оны 03 сарын 28

Хонь

Та амьдралаас болон өөрөөсөө хэтэрхий ихийг хүлээдэг хүн. Өөрийгөө бүү хохироо. Амьдралаас авах таашаалыг уртасгаж болно.

Үхэр

Таны эргэн тойронд юу ч болж байсан сэтгэгдлийг тань сүйтгэж чадахгүй. Хувийн амьдралын хувьд энэ өдөр сайхан байх болно. Бусад зүйл дэмий шахуу юм.

Ихэр

Өнөөдөр болох үйл явдлыг та өөрчилж чадахгүй, сэргийлж чадахгүй. Иймээс эдгээрийг оролдож цагаа үрэх хэрэг байна уу?

Мэлхий

Таны үйлдэл хэнд ч сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ сэтгэгдэл төрүүлэх гэж хэт их хүчлэх хэрэггүй. Өөрийнхөөрөө байгаарай.

Арслан

Өнөөдөр та огт санаандгүйгээр түрэмгий үйлдэл гаргаж магадгүй. Сөрөг мэдрэмжээ удаан бүү хадгал. Болгоомжтой байж, наргих зүйл дээрээ нарги.

Охин

Цагаа дэмий үрлээ гэж бүү харамс. Үр хойч тань бардам амьдрахаар үйл хэрэг хийгээрэй.

Жинлүүр

Сэтгэл хөдлөлөө барь. Эрүүлээр сэтгэж, хэзээ ч ичих зүйлгүй байхаар харилцааг бусадтай үүсгээрэй.

Хилэнц

Шинэ дүгнэлт, шинэ санаа нь илүү их амжилтыг авчирна. Удаан хугацаанд өөрчлөлт гараагүй талбарт өөрчлөлт хийгээрэй.

Нум

Өнөөдөр та хүн төрөлхтний шилдэг төлөөллүүдийн нэг нь байх болно. Бусдаас илүү мэдрэмжтэй байх болно. Гэхдээ үүнийгээ хэнд ч бүү гайхуул, хүмүүс гомдоно.

Матар

Үйл явдал таны хурд болон чиглэлийг эрс өөрчлөх болно. Энгийн бөгөөд ойлгомжтой үр дүнд хүрэхийн тулд үйлдлээ огт өөр чиглэлд үргэлжлүүлэх хэрэгтэй.

Хумх

Өнөөдөр та бүхэн хянамгай бөгөөд төвлөрсөн байх болно. Өөртөө л төвлөрөхөөс өөр юу ч таныг дэг журамд оруулахгүй.

Загас

Төлөвлөгөөгөө хянаж, алдаагаа зас. Бүгдийг өөрчлөх хангалттай цаг байна. Бүрэн итгэж байгаа хүндээ ч төлөвлөгөөнийхөө талаар ярихдаа болгоомжтой байгаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top