Нисэх буудал хүрэх хурдны зам дээр осол гарсан тул ЗАМ ХААЛАА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 03 сарын 27

Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэний улмаас "Чингис Хаан" олон улсын нисэх буудал хүрэх хурдны зам дээр авто тээврийн осол гарсан тул замын зорчих хөдөлгөөнийг хаасан тухай дөнгөж сая МИАТ компаниас мэдээллээ. 

Хэрэв та онгоцны буудал руу явж байгаа бол Төв аймгийн замыг сонгон явахыг зөвлөж байна.

Түүнчлэн авто замын түгжрэлийг тооцон хуваарьт нислэгийн цагаас 2-3 цагийн өмнө "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр хүрэлцэн ирэхийг анхааруулъя. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top