Виртуал хөрөнгийн арилжааны дүн ₮136.6 тэрбум хүрчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 03 сарын 11

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зах зээл дээр 2023 оны эцсийн байдлаар 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч /ВХҮҮ/ үйл ажиллагаа эрхэлж байна. 

Эдгээрээс нэр бүхий 10 нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтад заасан 5 үйлчилгээ, нэр бүхий 2 ВХҮҮ нь мөн хуулийн 6.1.1, 6.1.3, 6.1.4 дэх хэсэгт заасан 3 үйлчилгээ үзүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлжээ.


 

Давхардсан тоогоор 921,022 харилцагч дээр дурдсан ВХҮҮ-д бүртгэлтэй байна. Үүнээс 1.6 хувь нь арилжаанд идэвхтэй оролцдог харилцагчид аж. 

Дотоодын 49 виртуал хөрөнгө арилжаалагдаж байгаа нь нэгдүгээр улирлаас 19.5 хувь өссөн үзүүлэлт юм.



Нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оноос 20.1 хувиар буурч 55.7 тэрбум төгрөгт хүрчээ. 

Дотоодын виртуал хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 241.9 тэрбум төгрөг болж өмнөх улирлаас 15.9 хувиар буурсан байна. 

ВХҮҮ-дийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ өмнөх онтой харьцуулбал 8.7 хувиар өсчээ. 

Дотоодын виртуал хөрөнгийн арилжааны дүн 136.6 тэрбум төгрөгт, өдрийн дундаж арилжааны дүн 150.1 сая төгрөгт хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top