Калифорни мужид аадар борооны улмаас үер бууж байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 21

АНУ-ын Калифорни мужид сүүлийн хэдэн өдрийн турш үргэлжлэн орсон борооны улмаас 152-254 мм бороо орсон ба Лос Анжелес хотын төв хэсгээр 300 орчим мм-т хүрчээ. Энэ нь 1998 оны хамгийн их хур тундастай жилээс хойш тохиолдож байгаагүй үзэгдэл юм.

Учирсан хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй бөгөөд Калифорни мужийн нийт 37 мянган оршин суугчдад энэ долоо хоногийн Пүрэв гараг хүртэл үерийн аюулын сэрэмжлүүлэг үргэлжлүүлэн хүргэхээр байгаа ажээ. 

Орчуулсан: Б.Гэрэлзаяа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top