ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэнд таатай өдөр

2024 оны 02 сарын 01

Хонь          

Өнөөдөр хэн нэгэн маш тэнэг хүн бүх зүйлийг баллаж мэднэ. Үүн дээр нэмээд тэр хүмүүсийг удирдах гэж оролдоно. Магадгүй та л байдлыг аварч, даврагч хүнийг орой болтол тогтоон барьж чадаж мэднэ.

Үхэр

Од эрхэс танаас идэвхтэй байхыг шаардаж байна. Эргэн тойрныхонд туслангаа өөрийн бодол санаа, зүрх сэтгэлээ дулаацуулна. Хүмүүст туслах нь дэмий хөдөлмөр биш юм.

Ихэр

Яг энэ арга барилаа үргэлжлүүлж чадвал өөрийнхөө хэмжээнд төгс байдалд очно. Энэ нь магадгүй таны хязгааргүй их хүсэл сонирхолд хангалттай биш санагдаж болно.

Мэлхий

Таны хүсэл эрмэлзэл гайхалтай байна. Гэхдээ түүнийг биелүүлэхэд өнөөдөр тийм ч амжилттай байхгүй. Гол нь хүсэл эрмэлзлээ бүү март.

Арслан

Өнөөдөр өөрийн сонирхлын эсрэг үйлдэл бүү хий. Заримдаа өөртөө анхаарах хэрэгтэй байдаг юм биш, үргэлж өөртөө анхаарах хэрэгтэй байдаг.

Охин

Энэ өдөр гайхалтай өдөр байх болно. Үйлдлээ нийгмийн ёс суртахууны хэм хэмжээтэй тохируулахад л болно. Татагдаж буй зүйл рүүгээ тэмүүл.

Жинлүүр

Авсан мэдээлэл тань маш чухал байх болно. Аман мэдээлэлд анхаарал хандуулаарай. Захидал, бичгийн харилцааг дараа болоорой.

Хилэнц

Бүх зүйл таны хүсэж байснаар болохгүй ч өнөөдөр давлагаанд амжилттай тогтож үлдэж чадна. Тэвчээртэй хүлээх хэрэгтэй болж байна. Давлагаа өөрөө алга болно.

Нум

Ямар нэгэн гэрээ хэлэлцээнд оролцсоноороо урагш алхам хийнэ. Бодож байснаасаа илүү ашиг олох болно. Чадах хэмжээгээрээ хатуу байгаарай.

Матар

Бусдын байр суурь, харах өнцөг маш буруу санагдана. Тэд сайн зүйлийг олж харахгүй байгаа мэт санагдах ч амьдралыг тодорхой харахад тань саад болж чадахгүй.

Хумх

Олон хүнээс хол байгаарай. Эс бөгөөс таны эсрэг байх хүмүүсийн анхаарлын төвд орж магадгүй юм. Ийм зүйлд бүү сатаар.

Загас

Урсгал даган хөвж, нөхцөл байдлын нөлөөнд ор. Бүх зүйл байх ёстой байрандаа орно. Үүнд таны тусламж хэрэггүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top