Өвөрхангай аймгийн ИТХ-ын ээлжит XXIV хуралдаанаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн Засаг даргаар И.Доржсүрэнг сонголоо.
Тус аймгийн өмнөх Засаг дарга А.Ишдорж нь 2023 оны наймдугаар сарын 31-нд албан үүргээ орлогч дарга И.Доржсүрэнд хүлээлгэн өгснөөр мөн оны есдүгээр сарын 1-ний өдрөөс аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан юм.
И.Доржсүрэн нь Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.
АЖЛЫН ТУРШЛАГА:
-1999-2000 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст Тарагт сум хариуцсан Хэсгийн төлөөлөгч
-2000-2005 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч
-2005-2008 онд Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга
-2008-2012 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
-2014 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын Хуулийн зөвлөх
-2016 - 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан.
Сэтгэгдэл ( 0 )