ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

2023 оны 12 сарын 26

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.12.26, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 15
  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 08.41-17.04
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Төмөр

Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top