“Мах Импэкс”-ийн Олон улсын жишиг боловсруулах үйлдвэр “ОНЫ ОНЦЛОХ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ боллоо

2023 оны 12 сарын 23

77 жилийн түүхт Үндэсний ууган үйлдвэр “Мах Импэкс” ХК-ийн “Хиам Консервийн Үйлдвэр” ХХК-ийн шинэ бүтээн байгуулалт нь “Оны онцлох бүтээн байгуулагч ENTREPRENEUR” шагналыг хүртлээ.

Австри Улсын “Bertsch Laska” групптэй хамтран 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн Олон улсын жишиг боловсруулах үйлдвэрийг амжилттайгаар бүтээн байгуулсныг өндрөөр үнэлж, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим-ын нэрэмжит Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг 26 дахь удаагийн хүндэтгэлийн арга хэмжээнд “Оны онцлох бүтээн байгуулагч ENTREPRENEUR” шагналыг хүртэв.

Энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцэж буй нийт хэрэглэгч, компанийн ажилтан, харилцагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, баяр хүргэе.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dd(202.21.107.1) 2023 оны 12 сарын 24

Jishig gej yamar hunsnii buteegedehuun garaad irev ee Erhbish mongol mah tuuhii ed ni bolno biz dee

0  |  0
Top