ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

2023 оны 12 сарын 22

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.12.22, Баасан гараг
  • Билгийн тооллын: 10
  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
  • Наран ургах, шингэх: 08.39-17.02
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Мод

Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл, хүйтний ес (12ц 55м) эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top