ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэн нээлттэй бай

2023 оны 12 сарын 19

Хонь         

Зорилгодоо хүрэхэд ердөө ганцхан алхам үлджээ. Бүх зүйлийг дээд зэргээр нямбай хийхийг хичээгээрэй. Дахиад л дөнгөж эхлэл рүүгээ орохгүйн тулд анхааралтай байгаарай.

Үхэр

Энэ өдрийг бүхний өмнө бус аль болох ард байж өнгөрүүлвэл зүгээр. Таны санал бодолд хэн ч анхаарал хандуулахгүй байг. Муу бодож төлөвлөсөн үйлдлийн хариуцлага танаас хол байвал зүгээр.

Ихэр

Хүссэн зүйлдээ хүрэх алхамаа яаралтай хийж эхлэхгүй бол та уг зүйлийг хүсэхээ болино. Танд сонголт байна шүү дээ.

Мэлхий

Өнөөдөр хайртай хүндээ өдрийг зориулаарай. Бас өөрийнхөө аз жаргалын төлөө ямар нэгэн зүйл хийгээрэй.

Арслан

Хэм хэмжээгээ мэдээрэй. Хэрэв та ажлыг өөрөө даван туулж чадахгүй бол гадны тусламж авах хэрэгтэй. Өнөөдөр хийсэн аливаа хэт их үйлдлүүд танд маш тааламжгүй үр дүн үзүүлнэ.

Охин

Дэлхий дээр орлуулшгүй олон хүмүүс байдаг. Гэхдээ орлуулшгүй зүйл хамаагүй бага. Энэ нь өнөөдөр танд хэрэгтэй зөвлөгөө байж болох юм. Зуун удаа сонссоноос нэг удаа харсан нь дээр гэдгийг санаарай.

Жинлүүр

Өнөөдөр шинэ найз нөхөдтэй болох магадлал өндөр байна. Харилцаанд нээлттэй бай. Энэ нь үргэлж өндөр үнэлэгддэг.

Хилэнц

Таныг эзэмдсэн хөнгөн, хөгжилтэй, танхай байдал ямар ч асуудал үүсгэхгүй байх. Аливаа энергиэ тайвнаар зөв ашиглаж ч болно.

Нум

Өнөөдөр та эргэлзээтэй асуудалд орооцолдох магадлал өндөр байна. Сонор сэрэмжтэй байж, шаардлагагүй эрсдэлд орохгүй байхыг хичээ. Битгий мөнгө зээлээрэй.

Матар

Эргэн тойрноо хар, эргэн тойрныхоо ертөнцөөс яруу сайхныг хай. Хайсан зүйлээ сайн хараарай, магадгүй тэр зүйл өөр зүйлийн дор нуугдсан байх.

Хумх

Өнөөдөр таны толгойд эргэлдэж буй олон санаануудын ядаж нэгийг нь амьдралд хэрэгжүүлэхийг хичээ. Ингэвэл бусдын хүндэтгэлийг хүлээгээд зогсохгүй өөрийгөө ч бас хүндлэх болно.

Загас

Таныг өөртөө хэр итгэлтэй болохыг бусад хүмүүс мэдэх шаардлагагүй. Эргэлзэж байгааг тань хэн ч тааварлахгүйн тулд нүүрэн дээрээ үнэмшилтэй байдал гарга.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top