ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэнд таатай өдөр

2023 оны 12 сарын 05

Хонь

Ганцаараа байж, өөртэйгөө ярилцахыг маш ихээр хүснэ. Таны хувийн хил хязгаар байнга зөрчигдөж байгаа юм шиг санагдана. Зөрчигчийг шийтгэх хэрэггүй, сануулж хэлээд, утсаа хаах зэрэг нь хангалттай юм.

Үхэр

Эргэн тойрныхонд хангалттай, өндөр үнэлэгдэнэ. Гадаад шинж байдлыг баялаг гэж үзэхгүй, таны дотоод ертөнцийн сайхныг хүмүүс харна.

Ихэр

Гадаад төрх, эрүүл мэнддээ анхаарах өдөр. Амарч, дуртай зүйлээ хийж, өөрийгөө илүү сайжруулах нь муу гэж үү?

Мэлхий

Хийж чаддаггүй зүйлээ бүү хариуцаж ав. Асуудал бага юм шиг санагдаж байсан ч мэргэжилтэнд хандах нь дээр юм.

Арслан

Тааламжтай биш зүйлийг хийх өдөр. Хувь тавиланд бүү гомдолло. Тавилан танд гомдож, маргааш “сүйрэл” авчирвал яана.

Охин

Сэтгэл хөдлөлдөө хэр их эрч хүч зарцуулна, төдий чинээ муу. Энэ нь сайн зүйлд хүргэхгүй бөгөөд чимээгүй сүйрэл рүү хөтөлж мэднэ. Гэрийн ажилдаа анхаарсан нь дээр.

Жинлүүр

Бодлогогүй алхам бүү хий. Аливааг сайтар бод, хэдэн удаа нягтал. Болгоомжтой бус ямар ч алхам хурдан таагүй үр дагаврыг авчирна.

Хилэнц

Таны төсөөлөл баялаг. Үүнийгээ ашиглан эргэн тойрны ертөнцөө илүү тодоор нээ. Нөхөр, эхнэр, эмээ, хадам гээд гэр бүлдээ таатай зүйл хийж өгөөрэй.

Нум

Тоглоом шоглоом хийхдээ болгоомжтой байгаарай. Таныг ойлгохгүй байж мэднэ эсвэл харилцан ярилцагч тань хошин шогийн мэдрэмжгүй байна. Таны яриа бүрхэг бөгөөд хоёрдмол утгатай гэж ойлгогдох вий!

Матар

Магадгүй та тохирсон хүмүүстэйгээ нийлээгүй байна. Хүрээллээ солихоос гадна үүнийг аль болох хурдан хийх цаг болжээ.

Хумх

Ядарсан ч эрүүл мэндийнхээ төлөө бүү санаа зовоорой. Зүгээр л та бусад хүний харж чадахгүйг харах чадвартай хүн. Жаахан хүлээ, гэрэл асах болно.

Загас

Зүрх сэтгэлийнхээ дуу хоолойг бүү хорь. Хийж буй зүйлийнхээ үр дүнг хүртэж амьдрахад бэлэн байгаарай. Өөрийн зөн совингоо сонсоорой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top