ӨМНӨГОВЬ | Б.Дэнсмаа: Цэцэрлэгийн хоолны мөнгийг 100 хувь нэмэх боломжтой

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 01

 

Өмнөговь аймгийн ИТХ-ийн XV ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар аймгийн ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа юм. Өмнөговь аймгийн ИТХ-ийн төлөөлөгч Б.Дэнсмаагаас байр суурийг нь тодрууллаа. 

ИТХ-ийн төлөөлөгч Б.Дэнсмаа: Ирэх жилийг хүүхэд хөгжил, хамгааллын жил болгох тухай яригдаж байна. Ирээдүй хойч болсон хүүхэд, залуустаа зориулсан чухал ажлуудаа төлөвлөж, төсөв төсөвлөөсэй гэж хүсэж байна. Тийм учраас МАН-ын бүлгээс найман санал хүргүүлсэн. Төлөөлөгчийн хувьд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг энэ жил 50 хувиар нэмэгдүүлсэн. 2024 онд зуун хувь болж нэмэгдүүлэх төсөв, боломж байна. Үүнийг нэмэгдүүлээд яваасай гэсэн байр суурьтай байгаа. Хүүхэд цэцэрлэгтээ идэж буй хоол хүнс цаашдын ирээдүйд маш том нөлөө үзүүлнэ. Тиймээс үүн дээр голчлон анхаарч ажиллаж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top