ДОРНЫН ЗУРХАЙ: Зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэхэд сайн

2023 оны 11 сарын 26

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.11.26, Ням гараг
  • Билгийн тооллын: 14
  • Үс засуулвал: Эд мал арвидна.
  • Наран ургах, шингэх: 08.13-17.05
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Ус

Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top