ДОРНЫН ЗУРХАЙ: Газар ухах, уул овоо тахихад тохиромжгүй

2023 оны 11 сарын 13

НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

Аргын тооллын: 2023.11.13, Даваа гараг

Билгийн тооллын: 30

Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
Наран ургах, шингэх: 07.54-17.18
Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Хий

Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top