What3words буюу гурван үгт хаягийг “E-Mongolia” аппликэйшнаас илгээдэг боллоо

2023 оны 11 сарын 07

“Гэмт хэрэг зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламж”-ийн дуудлага, мэдээлэл өгөхдөө өөрийн хаяг байршил, байгаа газраа хэлж мэдэхгүй тохиолдолд “E-Mongolia” аппликэйшны нэмэлт цэс дотор байрлаж байгаа “Яаралтай түргэн тусламж дуудах” цэс дээр дарснаар өөрийн байршлын гурван үгт хаягаа хялбархан тогтоох боломжтой боллоо.

Энэхүү систем нь дэлхийн газрын гадаргууд гурван метрийн хэмжээтэй торлол үүсгэн тухайн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй гурван үгээр хаягжуулсан байдаг.

Өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд татаж суулгасан “E-Mongolia “аппликэйшныг ашиглан өөрийн  байршлыг тодорхойлж, тусламж авах боломжтой.

 “E-Mongolia” аппликэйшныг татаж суулгаагүй тохиолдолд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс иргэн тань руу тусгай холбоос мессежээр илгээнэ. Илгээсэн  холбоосыг дарснаар өөрийн байгаа байршлын 3 үгт хаягийг утаснаасаа харж, дуудлага хүлээн авагчид хэлснээр таны байршлыг тогтоох боломжтой юм.

Эх сурвалж: Цахим хөгжил харилцаа холбооны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top