Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллах шаардлагатай

2023 оны 10 сарын 10

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Арга хэмжээний эхний өдрийн “Салбар хоорондын уялдаа” сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр БОАЖ-ын Б.Бат-Эрдэнэ: "Менежментийн төлөвлөгөө, нарийвчилсан үнэлгээ хоёрыг 5 жилээр баталгаажуулж авчхаад, жил болгон дахиад менежментийн төлөвлөгөөг батлуулдаг систем дээр бид нар өөрчлөлт хийх ёстой гэж харж байгаа. Тэгэхгүй бол нэгэнт 5 жилээр баталсан байж тэрийг нь жил болгон авчирч, хүнд суртал гаргаад байх хэрэг байхгүй. Ер нь бол бид нар төрийн хүнд суртлыг багасгах ёстой" гэдгийг онцоллоо

Салбарын уялдаа холбоог сайжруулснаар холбогдох байгууллагууд хооронд үүсдэг ойлгомжгүй асуудлууд цэгцэрч, ил тод, хариуцлагатай уул уурхайг нутагшуулах, төлөвшүүлэх бодлогын санаачилга үр дүнгээ олох юм. Ингэснээр хөрөнгө оруулагчид тогтвортой, урт хугацаанд хөрөнгө оруулах боломж бүрдэж, салбарын эдийн засагт оруулах үр өгөөж өсөн нэмэгдэнэ гэж УУХҮЯ-наас мэдээллээ.

Панель хэлэлцүүлгийн модератор УУХҮ-ийн Сайд Ж.Ганбаатар, панелистаар МУ-ын Шадар Сайд бөгөөд ЭЗХ-ийн Сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, ЗТХ-ийн Сайд С.Бямбацогт,Монгол уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл нар оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top