Бусдад авлига өгсөн шүүгч, өмгөөлөгч нарын хэрэг ШҮҮХЭД ШИЛЖЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 14

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхэд шилжлээ.

Тэдэнд, Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.5.1 дэх хэсэгт /22.5 дугаар зүйл.Хахууль өгөх1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Яллагдагч С.Амардэлгэр, Л.Энхбат нар нь аж ахуйн нэгж хоорондын маргааныг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн талд ашигтай шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шүүгч Б-д 10 мянган ам.долларын авлига өгсөн хэрэгт холбогдоод байгаа юм.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд эдгээр шүүгч нарын дунд яллагдагч С.Амардэлгэр багтсан байдаг.

Тухайн үед яллагдагч С.Амардэлгэр нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан ба шүүгчийн бүрэн эрхгүй болсноосоо жил гаруйн дараа бүрэн эрхээ сэргээлгэсэн байдаг.

Улмаар Улсын Дээд шүүхийн тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Heepii(66.181.160.110) 2023 оны 10 сарын 13

Zorigiin hereg tumur zamiin hereg bayrtsogtiin hereg 8 ymaanii hereg bas bus mungutei hunii hergiig shuusen avilgach shuugch nariig bugdiig ajilgui bolgoj guuli bus hurungiig huraah heregtei

0  |  0
Зочин..(66.181.186.98) 2023 оны 10 сарын 12

Өмгөөлөгч нарын дунд хамгийн их авилга зуучилж байгаа хүн нь Хуульчдын холбооны ерөнхийлөгч байсан.Д.Батсүх гэдэг нөхөр байх гэж харддаг даа..

0  |  0
Зочин(202.55.188.119) 2024 оны 03 сарын 10

Ашгүйдээ нэг балай шүүгч тэнгэрт гартал дэвшээд байсан ингэж үнэн нь илчлэгдэвдээ.Нүгэл нүдээрээ

1  |  0
еэ еэ бөөвөө(66.181.188.224) 2024 оны 03 сарын 10

Дээд шүүхийн туслахууд дотроос хамгийн сайн тогтоол бичдэг гэдгээр нь мэдэх юм байна. Дээд шүүх өөрсдийн бэлдсэн боловсон хүчнүүдээ анхаарна уу. Анхан шатанд хүн рүү орилсон хашгичсан зандарсан шүүгч нар бүгд дээд шүүхэд бсн бөөдийнүүд. Чадалтай мундаг бол ааш авирыг нь тэвчихсэн даанч чадал муутай.

3  |  0
DR. ADITYA(129.205.113.153) 2023 оны 10 сарын 12

\nТа бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

1  |  0
DR. ADITYA(129.205.113.153) 2023 оны 10 сарын 11

\nТа бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Иргнд(103.57.92.252) 2023 оны 10 сарын 11

Монголд нэг ч шударгх шүүгч байхгүй

1  |  0
Зангараг(98.181.118.33) 2023 оны 10 сарын 11

Моннол улс авилгачин өмгөөлөгч, шүүгчидтэй байсан аж. Одоо тэднийг нэн даруй устгах ёстой.

1  |  0
Zochin(66.181.161.137) 2023 оны 10 сарын 11

Ene S. Amardelger gej ajlaa hiij medehgui, chadvargui garuud iimerhuu l yum hiij yavah yumdaa huurhii.

1  |  0
Top