АЗИЙН НААДАМ: Т.Тулга алтан медалийн төлөө Ираны бөхтэй өрсөлдөнө

2023 оны 10 сарын 06

Өнөөдөр чөлөөт бөхийн төрлөөр манай таван тамирчин дэвжээнд гарлаа. Тэднээс эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга аваргын төлөө шалгарч үлдээд байна.

Манай тамирчин эхлээд Казахстаны Санзар Мухтарыг 10:0-ээр, дараа нь Камбожийн Бунна Ёныг 10:0, шөвгийн 8-д БНСУ-ын Ким Чан Суг мөн л оноогоор цэвэр ялснаар хагас шигшээд БНАСАУ-ын Ким Вон Жинийг 11:0-ээр илүүрхэж, алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав.

Т.Тулга алтын төлөө ДАШТ-ий алт (2022), Ази тивийн хошой аварга (2022, 2023) Ираны Рахман Амоузадхалитай 17:00 цагаас барилдахаар боллоо.

Гэрэл зургийг: Д.НЯМБИЛЭГ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аль сувгаар гараад б(66.181.183.170) 2025 оны 03 сарын 13

ямар сувгаар гараад байнаа хэлээд өгөөч таминээ

1  |  0
Зочин(192.82.65.160) 2025 оны 03 сарын 13

Алтан медаль аваарай

1  |  0
Зочин(66.181.161.113) 2025 оны 03 сарын 13

Зөв. Амжилт!

1  |  0
Close menu