[ АЗИЙН НААДМААС ] Б.Чинзориг ХҮРЭЛ МЕДАЛИЙН болзол хангалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 10 сарын 02

Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 63 кг-д хүч сорьж буй Б.Чинзориг Казахстаны боксчин Ертуган Жейнуллиновыг оноогоор ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.

Манай тамирчин олимпын эрхийн төлөөх хагас финалын өрсөлдөөнд Тайландын тамирчинтай 10 сарын 3-нд тулалдана.

Манай боксчин медалийн өнгөө шийдэж, "Парис 2024" Олимпын эрхээ авах хариуцлагатай даваанд өнгөрсөн оны тивийн аварга Тайландын Бунжонг Синсиритэй тулалдана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top