3x3 | Түүхэн хос МЕДАЛЬ | Мөнгө + Хүрэл

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 10 сарын 01

Азийн наадмын Сагсан бөмбөгийн 3x3 төрөлд өрсөлдсөн Монголын сагсчид шинэ түүх бүтээлээ.

“Ханжоу-2022” Азийн наадамд өрсөлдсөн 3х3 эмэгтэй сагсан бөмбөгчид Тайвань улсын шигшээ багийг ялж, финалд шалгарсан. Тэд аваргын алтан медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч хүчирхэг БНХАУ-ын шигшээ багтай өрсөлдөж, 12:21 харьцаагаар ялагдал хүлээв.

Ийнхүү Азийн наадмын багийн спортын түүхэн дэх анхны мөнгөн медалийг 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг эх орондоо авчирлаа. 

3x3 төрлийн эрэгтэй багийн хувьд хүрэл медалийн төлөө БНСУ-ын багийг 21:20 харьцаагаар хожиж, Азийн наадмын багийн спортын анхны медалийг эх орондоо авчирлаа.

Монгол Улсын шигшээ баг тамирчид ийнхүү 1974 онд Ираны Тегеран хотод болсон Азийн наадамд өрсөлдөж эхэлсэн цагаас хойш 49 жилийн дараа багийн спортын төрөлд медаль хүртлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(98.181.118.33) 2023 оны 10 сарын 02

Энэ бол багийн спортын хувьд том амжилт юм. Одоо бүх монголчууд нэгдэж нэг баг болон дотоодын дайснуудаа ялах үлдлээ.

0  |  1
Top